2015 оны 5 дугаар сарын 16, 17-ны өдөр буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 611 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 423 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 18 бүртгэгдэж 1 хүн нас барж, 30 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 1, Зам тээврийн осолд 7 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 4, сургуулийн насны 3 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 122 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Д.Ундрах /24tsag.mn/