2015 оны 5 дугаар сарын 31-ний 09-21 цаг хүртэл Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар хүйтэн салхитай байна.
2015 оны 05 дугаар сарын 31-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, тэрэлж голын сав газраар Сэрүүсч 8-13 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 10-12 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 853 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.