Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хороолол төслийн явцтай танилцлаа

2015-5-31
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.05.30/ Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хороолол төслийн барилгын талбайд ажиллаж, төслийн явцтай танилцлаа.

 

"Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хороолол төсөл нь 3 үе шатаас бүрдэж байна. Төслийн 1 үе шат нь нийт 368,262 м.кв барилгажих талбай, 2910 айлын орон сууц, 1100 авто машины дулаан зогсоол бүхий 3 хэсэгтэй байх ба 1-р хэсэг нь нийт 1500 айлын орон сууц, 610 авто машины дулаан зогсоол, амралт спортын талбай бүхий ногоон байгууламж, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий хэсгүүд, 2-р хэсэг нь 1410 айлын орон сууц, 500 авто машины дулаан зогсоол, амралт, усан оргилуур, спортын талбай бүхий ногоон байгууламж, мөн худалдаа үйлчилгээ бүхий хэсгүүд, 3-р хэсэг нь 2000 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургууль, 300 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон ОУ-ын жишигт хүрсэн эмчилгээ оношилгооны төв, худалдааны төвийн барилга байгууламжаас бүрдэж байгаа юм байна.

 

“Шинэ яармаг” цогцолборт ирээдүйд гэр хорооллын иргэд амьдрах боломжтой бөгөөд ажил олдохгүй байгаа залуучууд болон аль ч насныхан тухайн МСҮТ-д суралцаж, шинэ яармаг төслийг хэрэгжүүлж буй барилгын компаниудаас ажлын байраар хангагдах боломжтой юм. Ажлын байртай болсон иргэд энэ хороололдоо орон сууцанд орж, ипотекийн зээл авах боломжийг бүрдүүлж өгчээ.

 

“Шинэ яармаг” төсөл хэрэгжүүлэгч нь БНХАУ-ын “Экспорт-Импорт банк”-тай гэрээ байгуулж, эхний ээлжинд 195 сая ам.долларын санхүүжилтын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд төсөл хэрэгжиж эхэлснээр хоёрдугаар ээлжинд Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг гэр хороолол ихтэй дүүргүүдэд хэрэгжүүлэх дараагийн санхүүжилтийн 1.5 тэрбум ам.долларын санхүүжилтыг шийдвэрлэж өгөхөөр гэрээ байгуулсан байна.

 

“Шинэ яармаг” төсөлд 10000 гаруй хүн ажлын байраар хангагдах бөгөөд 100 хувь монгол ажилтнууд бүтээн байгуулалтын ажилд оролцож байна.

 

“Шинэ яармаг” цогцолборын зураг төслийг боловсруулахдаа монгол айл өрхүүдийн амьдралын хэв маяг, хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн төлөвлөлт, зохион байгуулалт хийсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд төслийн барилгын бэлтгэл ажил бүрэн хангагдсанаар 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр барилгын ажлыг эхлүүлсэн байна. 2016 оны 2-р улиралд багтан эхний хэсгийг бүрэн ашиглалтад оруулахаар Монголын үндэсний барилга угсралтын компаниудын нийт 2500 гаруй залуус ажиллаж байгааг төсөл хэрэгжүүлэгч тал танилцууллаа.

 

Улсын Их Хурлын дарга энэ үеэр МСҮТ-д ажилгүй иргэдийг 45 хоног сургаснаар барилгын нарийн мэргэжлийн ажилтан болж чадах эсэхийг тодруулж байлаа. “Дельта констракшн” ХХК-ийн захирал Ж.Эрдэнэчимэг хариулахдаа, ирэгдийг сургалтад суулгаж, 3 сар дагалдуулан ажиллуулж, дахин шалгалт авсны үндсэн дээр ажлын байраар хангадаг тухай дуулгаад эхний ээлжийн суралцагч нарыг 6-р сарын 3-аас авч эхлэхээр төлөвлөж буйгаа танилцуулав.

 

Улсын Их Хурлын дарга мөн төр хувийн хэвшлийнхэн ажлаа хооронд нь уялдуулан хийж байгаа үлгэр жишээ төслийн нэг гэдгийг онцлоод Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл дэлхийн нэрд гарсан архитекторууд Улаанбаатар хотыг хараад хөгжих гэж байгаа, төлөвлөлтөө хийж байгаа газар маш олон шийдлээр төлөвлөлт хийгдэх боломжтой. Гэр хорооллыг барилгажуулах энэ ажилд оролцьё гэдэг хүсэлт тавьдаг талаар хэлж байсан. Бид бүх айлаа орон сууцанд оруулна, байшингаа өөрсдөө барина. "Буянт ухаа"-1,2 хорооллыг барьсан шиг "Шинэ яармаг" хорооллыг монголчууд өөрсдөө барихаар төлөвлөсөн байна. Нэг сумаар хоёр туулай буудна гэдэг шиг барилгаа өөрсдөө барина, хямдхан барьсан байрандаа өөрсдөө амьдрана. Цаашид Яармагийн дэнжийн 970 га талбайг бүхэлд нь барилгажуулахад нийслэлийн гэр хорооллын тодорхой асуудал шийдэгдэнэ гэж үзэж байгаа. Энэ төслийн гол онцлог бол бага хүүтэй мөнгөөр, ажиллах явцдаа сурч, сурч дуусаад цалинтай золгож байна гэлээ.

 

2014-2017 оны хугацаанд хэрэгжих “Шинэ яармаг” төслийн барилгын зураг төслийн гүйцэтгэгчээр “Анаграм” ХХК, “CGGC Mongolia” ХХК, барилга угсралтын гүйцэтгэгчээр “Дельта констракшн” ХХК буюу түүний туслан гүйцэтгэгч 40 гаруй монголын компаниуд ажиллаж байна.

 

Улсын Их Хурлын даргыг “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хороолол төслийн явцтай танилцах үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Г.Баярсайхан, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    8 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    1 цаг 40 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    1 цаг 48 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    2 цаг 7 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    2 цаг 59 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    4 цаг 22 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    5 цаг 1 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    5 цаг 39 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    5 цаг 42 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    21 цаг 11 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Өчигдөр 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Өчигдөр 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК