Баянгол дүүргийн Засаг дарга Хархорин захын орчимд гар дээрээс худалдаа хийхийг таслан зогсоох захирамж гаргажээ.
Энэ дагуу дүүргийн цагдаагийн II хэлтэс, 20 дугаар хорооны Засаг дарга, ажлын алба, Хархорин захын захиргаатай хамтран ажиллажээ. Ингэхдээ 63 иргэнтэй биечлэн уулзаж, хууль зөрчихгүй байх мэдэгдэл өгчээ.
Мөн зөрчил гаргасан 34 хүнийг 125,000 төгрөгөөр торгосон байна.
Мөн чанарын шаардлага хангаагүй гар дээрээс шорлог худалдаалж байсан хоёр иргэний тэргийг хураан авч дүүргийн орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна.
www.24tsag.mn