1. Шийтгэхээсээ урьд тэдний юу хүсч байгааг ойлгож зөвлөх
2. Хүүхдийн дүрсгүй үйлдэл, муу зуршлыг алдаа гэм гэж шүүмжлэхээсээ өмнө хэлж сургах
3. Балчир хүүхдийг цохиж, сэгсчиж загнахаас өмнө бурууг ойлгуулах
4. Хүүхдийн амьдралд шаардлагатай аюулгүй, цэвэр орчин бий болгох
5. Зөв дадал, заншил хэвшил тогтоох. ( хоол идэх, хичээл давтах, унтах цагийг тогтмол мөрдөх )
6. Хүүхэд биелүүлж чадахуйц хөнгөн даалгавар өгч, биелсэн хойно нь урамшуулах
7. Хор нөлөөтэй муу үйлдэл ( архи, тамхи, мансуурал) –аас сэргийлэх
8. Хүүхдийг муулж буруушаахаас татгалзаж, ямагт сайшааж хөгжөөх
9. Бага, дунд, ахлах насны хүүхдийн нас, бие сэтгэхүйд тохирсон арга барилыг оновчтой сонгох, үүнд хүүхдийнхээ онцлогийг харгалзах
10. Сайн дураар хийсэн ажил үйлийг урамшуулах санаа бодлыг нь сонсдог, саналаа солилцдог байх
www.24tsag.mn