Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төв цэнгэлдэх орчмын газрыг зарсан хэрэг дахин сөхөгдөх нь

2015-6-03
0
ЖИРГЭХ

        Ардчиллын гэх он жилүүдэд манай залуусын дунд тун муухай гэмээр нэгэн авир араншин шинээр орж ирсэн юм. Тэр нь юу вэ гэхээр хэн нэгэн дээд тушаалын нэгний бөөрөнд намаараа дамжин дэлүү шиг наалдаж байгаад, тун удалгүй доодчуулаасаа дээрэмдэж, хулгайлахаа чухалчлах болсон явдал гэвэл зохилтой. Тэр үедээ ёстой улаан цагаандаа гарна шүү дээ. Тиймээс хожим хойно булхай луйвар, худал хуурмагийн хэдэн давхраас доошоо унахыгаа үл тооно. Өөрөөр хэлбэл дээрэмдэж, луйвардаад хөрөнгө мөнгөтэй л болж байвал юуг ч үл тоон урагшаа зүтгэнэ гэсэн үг. Тэр ч бүү хэл саяхан дэлүү болон наалдаж явсан нэгнийхээ зүг ч шүлсээ нулимах нь энүүхэнд.

 

Гэтэл саяхан УИХ-ын гишүүн асан  нэгэн эрхмийн дарагдаад өнгөрсөн хэргүүдийн заримыг нь сөхөж, тэр ч бүү хэл Авилгатай тэмцэх газрын зүг гомдлын өргөдлөө аль хэдийнэ илгээжээ.

 

Түүнийг юуны учир АТГ-т өгөв гэдгийг товчхон өгүүлэхийн өмнө бяцхан оршил хэлье. Бид 2008 онд олон жилийн хүсэл мөрөөдөл болсон Олимпийн алт, мөнгөн медалиудыг авсан. Долдугаар сарын 1-ний айхтар зодооны дараа улс орон даяараа тэврэлдэн баярлав. Аваргууд төрсний учир шалтгаан ч олон. Мэдээж аваргуудын хичээл зүтгэл, хөдөлмөр хөлс энэ шалтгаануудын хамгийн их хувийг эзэлж таарна. Бас багш дасгалжуулагч, ивээн тэтгэч байгууллага, ар гэр, аав ээж, ах дүүсийн нь дэмжлэг туслалцаа ч бий. Харин миний хувьд эдгээрээс дутахааргүй хувь нэмрийг клубууд, түүний заал танхим гэж боддог. Бэлтгэлээ хийх маш сайн базаах байр сууц, ордон өргөө онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж хэлэх гээд байгаа хэрэг л дээ.

 

Тэгвэл хэд хэдэн спортын ордон барих гэж төлөвлөгдөж байсан, угаасаа ч спорттой холбоотой, одоо ч баяр наадмаа хийдэг Төв цэнгэлдэхийн эргэн тойрны газрыг зарим нөхдүүд найз нөхөд, ах дүүтэйгээ хавсайдаж байгаад орон сууцны барилгууд барьж босгон, мөнгө болгоод халаасалчихсан хэрэг сөхөгдөж байгаа аж.  

 

Түүх сөхвөл Төв цэнгэлдэх хүрээлэнг 1990-ээд оны бужигнаанаар хувьчилж, түүний 64 хувийг хот, 36-г нь Т.Нямдаваа нарын дөрвөн хүн цэнхэр тасалбараар худалдаж авчээ. Гэтэл 1990-ээд оны сүүлээр татварын шинэ хууль гарахад Т.Нямдаваа нар хуурамч бичиг баримт бүрдүүлж байгаад өөрийнхөө 36 хувийг 49 болгож дөнгөсөн байна. Энэ нь зүгээр л бичиг цаасан дээр хэдэн үсэг тавиад Улаанбаатар хотын эзэмших хувиас 13-ийг нь луйвардчихаж байгаа хэрэг юм. Ингэхэд бид Төв цэнгэлдэхэд наадмаа хийхийн тулд жил бүр төлсөн татвараасаа 50-100 сая төгрөг өгдөгийг мэднэ шүү дээ. Тэр мөнгө чухам хаашаа ордогийг бүү мэд. Ямартай ч Төв цэнгэлдэх жилээс жилд нар бороо хаачих юмгүй, бахь байдгаараа  барайж суудгийг бид маш сайн мэднэ. Гэтэл, “Даварсаар даварсаар Дагвын орон дээр” гэгчээр Т.Нямдаваа нар нэг л өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн өмчийн 51 хувийг эзэмшигчээр тодорч, үүнийг Төв цэнгэлдэхийн ТУЗ-ийн дарга, Хотын өмчийн харилцааны газрын дарга нартай хамтран хийсэн нь тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл луйвардсан гэсэн үг л дээ. Луйвардах бололцоог ч санаатай, санаагүйг бүү мэд Улаанбаатар хотын захиргаа олгосон байдаг. Яагаад гэхээр энэ хугацаанд хот өөрийн өмчөө яав, ийв гэж ганц ч удаа шалгасангүй. Тиймээс дангаараа хуралдаад л өөрсдийнхөө хувийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт хийсэн мэт материал бүрдүүлэх, хавь ойрынхоо хотын эзэмшлийн газрыг өөрсдийн газар мэтээр мөнгөтэй компаниудад худалдаж  байв.

 

Харин хаа очиж энэ бүхнийг таслан зогсоохоор хотын дарга М.Энхболд анх энэ ажлыг аваад нэлээд хөөцөлдсөн байдаг юм. Хувь эзэмшлээ эргүүлж авах гэж оролдсон гэсэн үг л дээ. Тэрбээр хотынхоо ИТХ-тай хамтран шийдвэр гаргаж,  хотын даргын 226 тоот  захирамжаар Төв цэнгэлдэхийн 38,2 га газрын 8,2 га-г  “Төв цэнгэлдэх” ХХК-д, бусад газрыг Олимпын цогцолбор байгуулах үүднээс Олимпийн хороо, УБ хотын спортын байгууллага, Бэйсболын холбоо, Монголын боулингийн холбоо, Оюунтүлхүүр сан, Скаутын холбоо зэрэг спорт олон нийтийн байгууллагуудад хуваарилсан байдаг юм. Гэвч тэд Төв цэнгэлдэхийн 51 хувийг хуурамчаар эзэмшээд сэтгэл нь ханасангүй. Хотын эзэмшлийн ногоон бүс болох Төв цэнгэлдэхийн ойр орчмын газруудыг хувийн өмч мэтээр дахин хуурамч бичиг баримт бүрдүүлэн газрын наймаа цэцэглүүлэх гэж байтал, хотын захиргаа таслан зогсоосонд асар их хилэгнэж, улмаар тухайн үеийн шүүхийн дарга Батдэлгэртэй хуйвалдан, Хотын захирагчийн захирамж болон спортын байгууллагуудад олгосон газруудыг хүчингүй болгуулсан байдаг.

 

Энэ мэтээр өөрийн эзэмшлийн газар, хувиа хуурамч бичиг баримт үйлдэн мөнгөтэй компаниудад худалддаг Төв цэнгэлдэхийн захирал Т.Нямдаваа нарт  болон шүүхийн өмнө УБ хотын захиргаа хүчин мөхөсдөж байсан нь гайхалтай ч үүний цаана нөгөө л авилга, хээл хахууль, асар их мөнгөний асуудал байгаа нь баримтаар нотлогддог гэдэг юм билээ. Энэ нөхдүүдэд эрүү үүсгэн шалгаж байсан тохиолдол ч байдаг. Даанч тэр үед Авилгатай тэмцэх газар байгуулагдах тухай сураг ч байгаагүй учир захын прокурор уг хэргийг хэрэгсэхгүй болгоод байсны шалтгааныг тайлбарлах шаардлага өнөөдөр алга. Яагаад гэхээр зарим прокурорууд авилга авдаг тухай Хууль зүйн сайд нь шулуухан хэлээд байгаа шүү дээ.

 

 Хүүхэд залуучуудын эх оронч хүмүүжил, хамтач, нийтэч, баатарлаг үйлс бий болгохын төлөө тэмцэгч Олон улсын скаутын холбооны гишүүн Монголын скаутын холбоо, Монголд бо улингийн спортыг үүсгэн байгуулагч Монголын боулингийн холбоо, Нийслэлийн Хан-Уул дүүргийн I хороо нь Төв цэнгэлдэхийн зүүн хойд талд Улаанбаатар хотын захирагчийн захирамжаар Скаутын ордон,  Боулингийн 16 замтай төвийн цогцолбор барих төсөл хэрэгжүүлэхээр 2003 оны тавдугаар сараас эхлэн инженер шугам сүлжээнийхээ асуудлыг шийдвэрлүүлэх, тоног төхөөрөмжийг нь олон улсын дэмжигч байгууллагуудаасаа үнэ төлбөргүйгээр авах гэрээ хэлцэл хийн, барилгын улаан шугам татуулаад хашаа барьж, газар шорооныхоо ажлыг эхлүүлсэн байдаг. Боулингийн холбооны удирдлага л гэхэд хуралдаад Боулингийн Төвийн барилгын ажил эхлүүлэхийн тулд  төслийг нь “МСS”, “Хурд”, “Женко”, “Титэм” компанийн удирдлагуудад танилцуулж байжээ.

 

Яг энд л манай спортынхон буруудсан байдаг юм. Яасан гэхээр энэ төслөө угаасаа сул газар хараад өөрийн эрхгүй шүлс нь асгараад эхэлдэг нөхдөд үзүүлээд шуналыг нь хөдөлгөж орхихгүй юу. Тиймээс л хамтарч спортын төлөө зүтгэе гэсэн санал авсан, одоогийн УИХ-ын гишүүн, сонгогчдоо зүгээр л 20, 20 мянган төгрөг тараагаад татчихдаг Б.Чойжилсүрэнгийн “Хурд” компани шүүх дээр маргаантай байсан Скаутын холбоо, Боулингийн холбооны газрыг нэг л өдөр авчихсан байв. Гэтэл энэ луйврыг хийсэн захирамжаа тэд маш сайн нууцалсан байдаг.

 

Мөн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд” компанид нийслэл хотын “А” зэрэглэлийн ногоон бүсэд байх Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчмын газрууд, “Жапан тауны” эзэмшил газрын эзэн гадаадын иргэнийг хар тамхины хэрэгт холбогдуулан хөөж гаргаад газрыг нь өөрийн эзэмшилд авсан гэгддэг “Хүннү 2222” хороолол, Төмөр зам дагуух “Хурд-2” хорооллын газрууд ямар тендерээр, яаж очсоныг нь сайн мэдэх хүмүүс байгаа юм билээ.

Н.Данзан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Zochin (202.131.227.218)
    Choijilsuren horoolol barihaaraa hezeech standartiin daguu baridaggui 1 ch surguuli tsetserlege hothondoo baridaggui hamgiin hogiin nobsh shuu deee
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (122.201.21.221)
    нэг л их жийп, түүнд нь суусан тарган авгай хүүхэд, жирэмсэн эрчүүд ... яаж хөлжсөн нь тодорхой шд
    2015 оны 06 сарын 03 | Хариулах
  • Иргэн (182.160.32.11)
    Цэнгэлдэхийн газрыг спортынхонд нь, Авилгачдыг нь аавынд өгөөх хэрэгтэй
    2015 оны 06 сарын 03 | Хариулах
  • Мгл (122.201.22.155)
    Хотын тушмэдиин оролцоогуйгээр газрын наймаа явагдах боломжгуй. Чойжилсурэн камерын омно монго огч хахуульдаж байгаад ториин эрхииг авчихдаг хун газрыг бол хахууль цутгаж байгаад л авсан нь тодорхой. Хурд хороолол нь нэгниихээ цонхыг хаасан, муухай бутэцтэй, цагаачдын хотхон шиг юм болсон
    2015 оны 06 сарын 03 | Хариулах
  • Эмгэн (150.129.141.137)
    Улсын юмыг хувийн болгодог нь гаарсан асуудлын нэг. Авилгалд дуртай нөхдүүдийн хийсэн ажил.Хариуцлагыг нь хүлээлгэх гэхээр ард нь байгаа томчуудыг хөлдөө чирэх гээд байдаг. Яая даа байз.... Үнэхээр хууль хяналтынхан ажилладаггүй л байхгүй юу.
    2015 оны 06 сарын 03 | Хариулах
  • гб (90.188.35.252)
    нямдорж дорлиг 2 байхад манай увсийнханийг шалгаж харагдаач. ухэр халхуудаа.
    2015 оны 06 сарын 03 | Хариулах
    • Dn
      Za durvd hun bish imaa
      2015 оны 06 сарын 03
    • халх монгол
      Чи халхын номорт хорогдсон гуйлгачин биздээ.нямдорж дорлигжав 2 чамайг харж үзэх үү. Хэлгий дөрвөд минь юмаа мэдэж чалч за .чи бол зүгээр бөгс долоогч
      2015 оны 06 сарын 03
    • Зочин
      Ter unen shuu. Bid yaj ch chadahgui. Chi unen hellee
      2015 оны 06 сарын 03
  • Шалгаач наадуулаа!!! (153.156.40.53)
    Дээд шүүхийн дарга байсан Батдэлгэр хаацайлан оролцсон юм бол тэр үедээ дийлдэхгүй байж л дээ!!!
    2015 оны 06 сарын 03 | Хариулах
  • Бадам (43.242.243.100)
    М. Энхболд дарга байхдаа харин газрын наймааг цэцэглүүлсэн шүү дээ
    2015 оны 06 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    7 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    47 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    1 цаг 24 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    1 цаг 28 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    16 цаг 57 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    20 цаг 52 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    20 цаг 56 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    20 цаг 59 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 3 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    21 цаг 12 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Уржигдар 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Уржигдар 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Уржигдар 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Уржигдар 14 цаг 48 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Уржигдар 13 цаг 54 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК