ХӨСҮТ-д эмчлүүлж байсан зургаан сартай охин өчигдөр амиа алджээ. Охины биеэр улаан тууралт гарсан учраас өнгөсөн сарын дундуур ХӨСҮТ-д үзүүлж, эмчлүүлэхээр хэвтсэн аж. Тус төвийн эмч нар охиныг улаан бурхны халдвар авсан гэж оношлосон байна. Эмнэлэгт хэвтсэнээс хойш охины бие улам бүр хүндэрсээр байжээ. Улмаар ЭХЭМҮТ-өөс эмч дуудаж үзүүлэхэд "Энэ хүүхэд чин хоёр уушгиндаа битүү хатгаатай байна" гэжээ. Ийн буруу онош тавьж, эмч нарыг дорвитой арга хэмжээ авахгүй байх зуур охин харамсалтайгаар амиа алджээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)