зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Индонезид цаазлуулсан иргэдийн асуудал НҮБ-ын түвшинд хүртэл яригдаж эхэллээ

2015-6-04
0
ЖИРГЭХ

        Индонезид цаазлуулсан Австралийн хоёр иргэний асуудал НҮБ-ын түвшинд хүртэл яригдаж эхэллээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Индонези улсыг гадаадын иргэдийг цаазаар авсан явдалд харамсч байгаагаа мэдэгдээд, ялын дээд хэмжээ сонсоод буй бүх хоригдлоо суллахыг уриалсан байна. Тэрбээр “XXI зуунд цаазаар авах явдал байж таарахгүй” гэж хэлсэн ч Индонезийн тал эцсээ хүртэл байр сууриа хамгаалсаар байна. Тус улсын ерөнхий прокурор “Цаазын ял гүйцэтгэх сайхан хэрэг биш гэдгийг бид мэднэ. Гэвч улс үндэстнээ хар тамхины аюулаас авран хамгаалахын тулд үүнийг заавал хийх ёстой” гэж мэдэгджээ.


Индонезитэй маш сайн харилцаатай Австрали улс хоёр иргэнээ цаазлуулсны дараа тус улс дахь Элчин сайдаа татаж, асуудал хэр хурцадсаныг харуулаад байгаа. Хоёр улсын харилцаа цаашид хэрхэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч энэ явдал маш том хар толбо үлдээлээ гэж Австралийн Ерөнхий сайд Тони Эббот мэдэгдсэн билээ. Олон улсад шуугиан тарьсан энэ хэргийг тойрон үйл явдал ийн өрнөж байх хооронд харийн нутагт 10 жил хоригдож, эцэстээ ялаа эдлэн цаазаар авахуулсан Австралийн хоёр иргэний нэг Эндрю Чаны захидал олон нийтэд хүрч эхэллээ. “Балигийн ес” гэж нэрлэгдсэн хар тамхины бүлэглэлийн толгойлогч тэрбээр хийсэн хэргийнхээ ялыг эдлэн шоронд хоригдож байхдаа бага залуу насанд хийсэн алдаа амьдралд нь ямар хар бараан толбо үлдээдгийг хүүхэд залууст ойлгуулах үүднээс захиа бичсэн юм байна. Түүний захидлыг олон сая хүүхдэд хүргэх үүднээс найруулагч Малинда Руттер Эндрю Чаныг оролцуулан “Dear Me” хэмээх баримтат кино хийж, захидлыг нь өөрөөр нь уншуулсан байна.Одоо Австрали, Их Британийн дунд сургуулийн сурагчдад үзүүлж эхлээд буй уг захидалдаа Эндрю Чан хэрхэн өсвөр насны хүү байхаасаа эхлэн буруу замаар орсноо өгүүлжээ.

 

Тэрбээр, 15 настайгаасаа чанга, хүчтэй эр болохыг мөрөөдөн буруу хүмүүстэй нөхөрлөж, хар тамхи хэрэглэж эхэлсэн бөгөөд тухайн үедээ эцэг эхээсээ нуух гэж оролддог байсан муу зуршил нь эцэстээ хяналтаа алдаж, харь улсад цаазын ял сонсох хүртлээ даамжирчээ. Түүний хар тамхины бүлэглэлд багтдаг 20 гаруй хүнээс ес нь нас барж, бусад нь бүгд шоронд орсон байна. Энэ бүхний эцэст тэрбээр хамаг амьдралынхаа гуравны хоёрыг торны цаана өнгөрүүлж, гэр бүлийнхнийхээ баяртай гунигтай аль ч үед нь хамт байж чадаагүйгээр барахгүй, хайртай хүмүүсээсээ шоронгийн ханаар тусгаалагдан гар ч хүрэх эрхгүй амьдарч байгаадаа сэтгэл хамгийн их гутарснаа бичсэн байна. Хар тамхи хүнийг ямар замд хөтөлдөгийг өөрийн биеэр амссан учраас хүүхэд залуусыг хэзээ ч битгий буруу замаар ороорой, өнөөдөр гаргасан шийдвэр чинь маргаашийн амьдралыг бүтээдэг юм шүү гэж эцэст нь захижээ. Индонезийн Бали арлаас Австрали руу найман кг геройн авч гарах гэж байгаад 20 гаруйхан насандаа шоронд орсон Эндрю Чан 2005-2015 он хүртэл шоронд хоригдсон юм. Тэрбээр цаазаар авах ял гүйцэтгэхээс урьтаж мягмар гарагт найз бүсгүйтэйгээ шоронд гэрлэлтээ батлуулсан юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    1 цаг 38 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    1 цаг 54 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    2 цаг 5 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    2 цаг 13 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    2 цаг 30 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    2 цаг 32 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    17 цаг 38 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    18 цаг 11 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    18 цаг 22 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    18 цаг 24 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    18 цаг 31 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    19 цаг 26 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    19 цаг 38 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    20 цаг 14 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    20 цаг 36 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    20 цаг 49 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    21 цаг 22 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    21 цаг 47 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    22 цаг 50 мин
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
    23 цаг 11 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК