Автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй спортын 4 төрөлт бүсийн тэмцээн 6-р сарын 05-07-ны өдрүүдэд болох гэж байна.
Тэмцээнүүд МУБИС-ын харьяа Урлаг, биеийн тамирын дээд сургууль (хуучнаар Биеийн тамирын дээд сургууль, Орчлон сургуулийн замын эсрэг талд байрлах)-ийн спорт зааланд зохион байгуулагдана.
Тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд нээлтийн арга хэмжээ өнөөдөр 12 цагт эхлэх юм.
Тэмцээнд Монгол Улсын хэмжээнд автотээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй төрийн байгууллага болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцох бөгөөд юм байна.
Г.Үжин