ЦЕГ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал өнөөдөр 11.00 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газрын байранд /хуучнаар ЦЕГ/ болно. Хурлаар хар тамхины талаар мэдээлэл өгөхөөр болжээ. Сүүлийн үед хар тамхитай холбоотой мэдээлэл их гарч байна. Өнгөрсөн хэд хоногт гэхэд Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд хар тамхитай холбоотой 10 гаруй хэргийг илрүүлэн, уг хэрэгт 20 гаруй хүнийг саатуулан шалгаад байгаа юм.