Өчигдөр Алтай констракшны барьсан "Нархан" хотхоны барилгын хана нурж хүн бэртээх шахсан тухай манай сайт мэдээлсэн. Тэгвэл энэ хэргийн талаар НОБГ-аас тодрууллаа.
НОБГ-т Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 65 дугаар байрны 13 давхрын гадна пасадны хөөсөнцөр, шавардлаг хуурсан, хүн, эд материал дээр унах гээд байна гэсэн дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу ХУД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэргэжилтэн, нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход тус байрны 13 давхрын хойд талын 5х8х0.10 хэмжээтэй /4 м3/ гадна пасадны хөөсөнцөр унах гэж байсныг аюулгүй байдлыг хангаж хөөсөнцөрийг буулгасан байна. Азаар хүн бэртэж гэмтээгүй байна.
Оршин суугчдын хувьд 20-30 минут орсон борооноос болж ингэж нурж байгаа нь айдас хүргэж байна хэмээн бухимдаж байна.
Түүнчлэн энэхүү мэдээлэл олон нийтийн сүлжээгээр ихэд цацагдсан нь тус хотхонд байраа зарах гэж байсан хүмүүст хүндээр туслаа, 16-р байр шиг хэн ч сонирхохоо болилоо гэх мэт постууд нийгмийн сүлжээгээр олноор цацагджээ.
Алтай констракшны барьсан Нархан хотхоны барилга нурсан нь нийслэлд чанаргүй барилга баригдаж байгаагийн тод илрэл боллоо. Хэрвээ цагдаагийн байгууллагынхан газрыг хамгаалалтад аваагүй бол хүний дээрээс унаж, хүн гэмтээх хэрэг гарч болзошгүй байдал үүсээд байсан юм.
Д.Ундрах
www.24tsag.mn
Сэтгэгдэл (6)