Энэ бол зураач Ж.Бат-Ундарын “Мөн чанар” нэртэй бүтээл. Тэр энэ зургандаа хүмүүний мөн чанар, гэрэл сүүдэр, хайр, ганцаардал гээд ер нь бүхнийг шингээхийг зорьжээ. Бяцхан ламхай хүртэл Будда шиг гэгээрэлд хүрч чадахыг Та эндээс харж болно. Ер нь хүсвэл юуг ч энэ бүтээлээс харж болох мэт...
“Мөн чанар”-ыг “Эрч хүч”-тэй хамт, бас “Монгол амт”-тай цуг мэдрэхийг хүсвэл “Q” арт галерейг зориорой. Тэнд Ж.Бат-Ундарын мөн чанар шингэсэн, залуу зураач Э.Ганзоригийн эрч хүч ханхалсан, Германы уран бүтээлч Франк Силбэрманы Монголд ирээд мэдэрсэн “амт” бүгд цугтаа бий. Гурван уран бүтээлч хамтдаа 30 гаруй уран бүтээлээ энд дэлгэжээ.
Монголын хамгийн орчин үеийн гэгддэг “Q” арт галерей нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийнх аж. Тэр уран зураг, урлагийн бүтээлийн хорхойтон бөгөөд цуглуулгадаа 700 гаруй уран бүтээлтэй юм байна.
Ч.САНСАР