Өчигдөр өглөө Сутайн буянт компанийн Өнөр хороолол-Халдварт чиглэлийн автобусанд хүн нас баржээ. Зорчигчдын хэлж байгаагаар тухайн хүн автобусанд суугаад удаагүй байхдаа гэнэт татаж унасан байна. Эх сурвалжийн хэлж буйгаар талийгаачийн хувьд 80 гаруй настай өндөр настан байжээ.
Түргэн тусламж дуудахаас өмнө амьсгал хураасан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Д.Дуулим