Энэ сарын 4-ний өдөр 14.00 цагийн орчимд "БЗД-19 хороо Сотын байрны хогийн цэг дээр амьгүй нярайн цогцос байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад 51см урттай, толгойдоо 2,5см урт бор шаргал үстэй, 3950гр жинтэй эрэгтэй нярайн цогцос олдсоныг БЗД-ийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна. Хэргийн газраас ягаан өнгийн бүтээлэг, цагаан цэнхэр өнгийн даавууг хураан авчээ.
24tsag.mn