Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нэгдүгээр багийн нутаг “Цагаан даваа” гэдэг газар 5 хүнтэй зорчиж явсан 22-32 ДАР улсын дугаартай “Хьюндай Маяти” загварын бага оврын ачааны автомашин онхолдож, нэг хүн гэмтсэн тухай дуудлагыг 2015.06.06-ны өдрийн 16:00 цагт ирүүлжээ. Уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, онхолдсон тээврийн хэрэгслийг татан босгож, иргэн Э /47 настай, эмэгтэй/ гэмтсэн байсныг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)