Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
10:00 цагт МҮАН-ын төв байранд МУ-ын Хөгжлийн Бодлого Төлөвлөлтийн хуулийн төслийн талаар эрдэмтэн судлаачдын зөвлөлдөх уулзалт болно.
10:00 цагт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Гадаадын хөрөнгө оруулалтын газар ӨМӨЗО-ны Худалдааны газар, Худалдааг дэмжих хороотой хамтран Монгол-Хятадын бизнес уулзалтыг МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулах гэж байна.
10:30 цагт МХЕГ, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо ТББ санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ МХЕГ-ын хоёр давхарт болно.
11:00 цагт Японы ЗГ-с манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, боловсролд оруулж буй буцалтгүй тусламжын хүрээнд Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төвийн 2-р байранд /Иргэний бүртгэл мэдээлэлийн төвийн ард байрлах/ Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төв түүний салбар байгуулагууд, 116-р сургууль, Хараагүйчүүдийн үндэсний холбоонд нийт 300 сая иений хөрөнгө оруулалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засалт, эмчилгээ үйлчлгээ, оношилгоонд зориулагдсан 22 нэр төрлийн 233 ширхэг тоног төхөөрөмж, туслах хэрэгсэлийг гардуулж өгөх үйл ажиллагаа болно.
16:00 цагт Монгол дахь Туркийн Элчин сайдын яамнаас зохион байгуулж буй Турк хоолны өдөрлөгийн нээлт Кемпински зочид буудалд болно.