Хилчид өнгөрсөн өдрүүдэд онц ноцтой хэд, хэдэн хэргийг илрүүлжээ. Тодруулбал, худалдаалахыг хориглосон, сэтгэцэд нөлөөлөх 65 таблетик 455 ширхэг, "Анданте" эмийг манай улсын иргэн Сүхбаатар аймгийн "Алтанбулаг" авто замын боомтоор өнгөрсөн сарын 31-нд нэвтрүүлснийг илрүүлсэн байна. Мөн манай улсын иргэд БНХАУ-ын иргэдтэй үгсэн тохиролцож Дорнод аймаг дахь хилийн хэсгээр долоон тонн дэрвэгэр, жирвэгэр өвс болон баавгайн арьс авч явсныг илрүүлжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)