Хилчид өнгөрсөн өдрүүдэд онц ноцтой хэд, хэдэн хэргийг илрүүлсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, худалдаалахыг хориглосон, сэтгэцэд нөлөөлөх 65 таблетик 455 ширхэг, "Анданте" эмийг манай улсын иргэн Сүхбаатар аймгийн "Алтанбулаг" авто замын боомтоор өнгөрсөн сарын 31-нд нэвтрүүлснийг илрүүлсэн байна. Мөн манай улсын иргэд БНХАУ-ын иргэдтэй үгсэн тохиролцож Дорнод аймаг дахь хилийн хэсгээр долоон тонн дэрвэгэр, жирвэгэр өвс болон баавгайн арьс авч явсныг илрүүлжээ. Түүнчлэн, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор ОХУ, Монгол Улсын иргэд ТОЗ-8 маркийн 5.6 мм-ийн 11900 ширхэг сумыг улсын хилээр хууль бусаар оруулж ирэхийг завджээ. Дээрх хэргүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Д.Дуулим