Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийг очиход 4х5 метрийн хэмжээтэй баригдаж байсан байшин шатаж байсныг унтраасан.
Мөн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургуулийн хашаанд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасаг унтраасан.
Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой-2 зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн тасгийг очиход 7х8 метрийн хэмжээтэй мансардтай байшин, 5 ханатай гэр тус тус шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт 78 настай, эрэгтэй өртөж нас барсан байна. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудыг хараа хяналтгүйгээр гэрт нь үлдээхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/