"Говь-Алтай аймгийн Бигэр суманд өнгөрсөн сараас эхлэн алт гарч, улсын өнцөг булан бүрээс хүмүүс цугларч байгаа аж. Алт гарсан “Хурууны ам” гэх газрыг цагдаа нар хамгаалалтад аваад байсан ч нутгийн иргэдийн шаардлагаар энэ сарын 1-нээс эхлэн арван хоногийн хугацаанд мотоцикль 5000, суудлын автомашин 25000, ачааны машинаас 30000 төгрөгийн татвар авч оруулж эхэлжээ.
Ойролцоогоор тал тал тийшээ нэг км гаруй газрын алтан дээр Хөвсгөл, Улаанбаатар, Баянхонгор, Заамар гээд бүх газрын 1000 гаруй хүн цугласан байна.
Харин нутгийн иргэдийн өгч байгаа мэдээллээр алтны төлөө нүх булаацалдсан хүмүүс хоорондоо зодолдож нэгнийхээ аминд хүрч эхэлжээ. Тухайлбал, өчигдрийн байдлаар 4-5 хүний аминд хүрч, арваад хүнийг хутгалсан хэрэг гарсан байна. Мөн эх сурвалжийн хэлж буйгаар нинжанууд бүлэг болж хоорондоо зодолдож, нэгнийгээ нүх рүү оруулж шороогоор дарсан хэрэг гарчээ" гэх мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан.
Тэгвэл энэхүү мэдээллийг ташаа мэдээлэл болохыг ЦЕГ-аас албан ёсоор зарлалаа. Энэ талаарх дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/