Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдоржийг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Бид мэдээллийн мөрөөр тус байгууллагын олон нийттэй харилцах мэргэжилтэнтэй холбогдоход "Ийм зүйл болоогүй" гэх тайлбарыг өглөө. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлж буйгаар өчигдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд түүний өрөөнд үзлэг нэгжлэг хийж, зарим зүйлийг битүүмжилсэн гэнэ.
“Прокурорын зөвшөөрлөөр албан өрөөнд нь шалгалт хийсэн. Мөн тус газрын санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Мөнгөнцэцэгийн өрөө болон компьютерт үзлэг хийсэн” хэмээн албаны хүн мэдээлжээ. Харин АТГ-ынхан энэ талаар одоогоор тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)