Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж, санхүүгийн албаны дарга н.Мөнгөнцэцэг нарыг Авилгалтай тэмцэх газраас баривчилсан талаарх мэдээллийг эх сурвалж өгч байна.
Монгол улсын иргэний үнэмлэхийг гадны иргэдэд гэнэт их хэмжээгээр олгож эхэлсэн асуудал сөхөгдсөн. Энэ нь иргэдийн дунд ИХШХЕГ-ыг авилгалд өртдөг байж болзошгүй гэх хардлагыг төрүүлээд байсан юм.
Тэгвэл, Авилгалтай тэмцэх газраас ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж, Санхүүгийн албаны дарга н.Мөнхгөнцэцэг нарыг өчигдөр 16 цагийн үед баривчилж, шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээд байна. Бид энэ талаар ШШГЕГ-ын холбогдох албаны хүнээс тодруулахад "Шалгагдаж байгаа иргэн хүн учир хоригдож байгаа үгүй мэдээлэх боломжгүй. Хувь хүний нууцад хамаарах асуудал учир энэ талаар тодорхой мэдээллийг өгөхгүй" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)