2015 оны 6 дугаар сарын 9-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 312 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 234 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 10 бүртгэгдэж 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 2, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Д.Ундрах /24tsag.mn/