БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Өвөр монгол рестораны урд замд М.Делика маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 24 насай эрэгтэй А нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн байна.
Мөн ХУД-ийн нутаг Шувуун фабрикийн зүүн хойд замд Т.Хайгландер маркийн авто машины жолооч Б нь унадаг дугуй унаж яван М-тэй мөргөлдөж 11 настай эрэгтэй М гэмтжээ.
Унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролож явах үедээ зам тээврийн осолд өртөж эрүүл мэнд амь насаа хохироох явдал гарсаар байна. Хэрэв таны хүүхэд 14 нас хүрээгүй бол Монгол улсын ЗХД-д заасны дагуу замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарах хэрэгтэй. Хэдийгээр манай улсад дугуйгаар замын хөдөлгөөнд оролцох нөхцөл бүрдээгүй ч гэсэн. ЗХД дээр хэрхэн аюулгүй зөв зорчих талаар заасан байдаг боловч дугуй унаж хөдөлгөөнд оролцогсод энэ төрлийн мэдлэг дутмаг байдаг. Та хүүхэд дээ унадаг дугуй худалдаж авч өгөхдөө техникийн бүрэн бүтэн байдал, таны хүүхэд ямар нэгэн эвдрэлтэй \ тормосгүй, цацруулагч гэрэлгүй, хамгаалах малгай байгаа эсэх\-ийг ямар замд ямар орчинд хөдөлгөөнд оролцож байгаагийн анзаарч анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ингэснээр та аливаа эрсдэл, гэмтлээс хүүхдийнхээ амь нас эрүүл мэндийг урьдчилан сэргийлж чадна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)