Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

2015-6-10
0
ЖИРГЭХ

Бизнес эрхлэгчдийн хүлээлт байсан Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

 

Монголын бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн төлөөллүүд хамтарч бүх зөв хандлага, шийдвэрүүдийг аль нэг улс төрийн хүчин болон “эх оронч” популистууд зогсоох, гацаах болон саад хийх оролдлого дахин дахин гарах болсонд дургүйцэж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн Хэвлэлийн бага хурлыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан.

 

Энэхүү хуралд МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Гүйцэтгэх захирлуудын клуб, Монголын эдийн засгийн форум, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, Үндэсний стратеги хүрээлэн, Монголын Бизнесийн зөвлөл, Санхүүгийн зах зээлийн холбоо, Монголын ажил олгогчдын эздийн нэгдсэн холбоо, Монголын авто замчдын нэгдсэн холбоо, Монголын Барилгын үндэсний ассоциаци, Америкийн худалдааны танхим, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Хөдөөгийн бичил санхүүгийн Хөгжлийг дэмжих холбоо, Монголын банкны холбооны төлөөллүүдээс оролцжээ.

 

Хэвлэлийн бага хурлын үеэр “Монгол Улсад эдийн засгийн эрх чөлөө, чөлөөт бизнесийн орчин үгүй болж аливаа бизнесийн шийдвэр бүрт улс төрчид оролцож, нэг ч эдийн засгийн шийдвэр улс төргүйгээр урагшаа явахгүй байх нөхцөл бүрэлдэж эхэллээ. Үүний нэг илрэл 17.3 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 4.4 хувь болтлоо буурснаас харж болно. 2012 оноос эхлэлтэй уул уурхайн салбарын уналт, зогсонги байдал нь өнөөдөр эдийн засгийн бүхий л салбарт шууд нөлөө үзүүлж иргэдийн худалдан авах чадвар суларсан, бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалт 40 хүртэл хувиар буурсан, бүх салбарт сул зогсолт бий болсноор ажлын байрны цомхотгол их хэмжээгээр хийгдэж ажилгүйдлийн түвшин 7.4 хувьд хүрсэн” гэдгийг онцолсон юм.

 

Мөн саяхан баталсан Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө нь гадаад төдийгүй дотоодын зах зээлд хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин өдөөж чадлаа. Энэхүү алхамыг бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн дэмжиж талархан хүлээн авч байна. Эдийн засгийн эрх чөлөө, чөлөөт бизнесийн эрхийг хамгаалахын төлөө хувийн хэвшлийнхэн нэгдэж Оюу Толгой төслийг дахин оролдохгүй байх, Таван Толгойн төслийн гэрээ хэлэлцээрийг улс төржүүлэхгүйгээр, улс төрчдийн оролцоогүйгээр бизнесийн гэрээ хэлэлцээрийн олон улсын жишгийг дагаж, хөрөнгө оруулалт, гэрээ хэлэлцээрээр дагнасан гадаад дотоодын зөвлөхүүд, хуульчдыг хөлслөн авч олон улсын жишигт нийцсэн, мэргэжлийн өндөр түвшинд харилцан ашигтайгаар хэлэлцэн шийдвэрлэхийг хүсч байгаагаа мэдэгдлээ.

 

Энэхүү мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ЧӨЛӨӨТ БИЗНЕСИЙН ЭРХИЙГ
ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН НЭГДЭЖ БАЙНА.

 

Бүх зөв хандлага, шийдвэрүүдийг аль нэг улс төрийн хүчин болон “эх оронч” популистууд зогсоох, гацаах болон саад хийх оролдлого дахин дахин гарах болсонд бизнес эрхлэгчид, ажил олгогчид дургүйцэж өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.

 

Монгол Улсад эдийн засгийн эрх чөлөө, чөлөөт бизнесийн орчин үгүй болж аливаа бизнесийн шийдвэр бүрт улс төрчид оролцож, нэг ч эдийн засгийн шийдвэр улс төргүйгээр урагшаа явахгүй байх нөхцөл бүрэлдэж эхэллээ.

 

УИХ-ийн нэр бүхий гишүүд өөрсдийн улс төрийн нэр хүнд албан тушаал өсгөхдөө Оюутолгой, Тавантолгой төслийг ашиглах болсоор удлаа.

 

2012 оноос эхлэлтэй уул уурхайн салбарын уналт, зогсонги байдал нь өнөөдөр эдийн засгийн бүхий л салбарт шууд нөлөө үзүүлж дээрээс нь “эх оронч” тоглолтууд хамгийн их нэрмээс болж байна.

 

Оюутолгойн далд уурхайн 2 дахь шатны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг олон улсын жишгийн дагуу хувьцаа эзэмшигч компаниуд болох Рио Тинто болон Эрдэнэс Монгол ХК-ийн удирдлагууд хамтран ажиллаж, харилцан баталсан нь саяхан.

 

Гэтэл УИХ-н зарим гишүүд Оюутолгойн төлөвлөгөөг УИХ-аар дахин хэлэлцэнэ, Эрдэнэс Тавантолгойн гэрээ хэлэлцээрийг УИХ хянана, сүүлийн үед Эрдэнэс Таван толгойн гэрээ “ашиггүй” гэрээг буцаана, гэрээ байгуулахгүй гэх зэргээр мэдэгдэж, улс төрийн тоглолтууд хийж эхэллээ.

 

Эдийн засгийн эрх чөлөө, чөлөөт бизнесийн эрхийг хамгаалахын төлөө хувийн хэвшлийнхэн нэгдэж Оюутолгой төслийг дахин оролдохгүй байх, Эрдэнэс Тавантолгойн төслийн гэрээ хэлэлцээрийг улс төржүүлэхгүйгээр, улс төрчдийн оролцоогүйгээр бизнесийн гэрээ хэлэлцээрийн олон улсын жишгийг дагаж, хөрөнгө оруулалт, гэрээ хэлэлцээрээр дагнасан гадаад дотоодын зөвлөхүүд, хуульчдыг хөлслөн авч олон улсын жишигт нийцсэн, мэргэжлийн өндөр түвшинд харилцан ашигтайгаар хэлэлцэн шийдвэрлэхийг хүсч байна.

 

Улс төрчид ямар нэгэн шалтаг гарган гэрээ хэлэлцээрийг шууд зогсоох эсвэл дахин тендер зарлах байдлаар асуудлыг шийдвэрлэнэ гэнэ. Хууль зөрчсөн байгаа бол хуульч хөлсөлж аваад хууль зөрчсөн заалтуудыг хуульд нийцүүлэн өөрчилж хэлэлцээрийг үргэлжлүүлж болдоггүй юм уу?

 

УИХ-н зарим гишүүд асуудалд бодитой хандахыг, Монгол улсын нэрийн хуудас болсон төслүүдээр улс төр хийхээ зогсоохыг, бизнесийн, эдийн засгийн эрх чөлөө олгохыг хатуу сануулж байна.

 

Арайхийж сэргээсэн гадаад дотоодын зах зээл, хөрөнгө оруулалтын эерэг уур амьсгалыг хамгаалах нь хамгийн эх оронч ажил гэж ажил олгогч-бизнес эрхлэгчид бид бүгд дуугаа нэгтгэж байна.

 

                МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ
                УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ
                МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧЛЫН ЭЗДИЙН НЭЭГДСЭН ХОЛБОО
                ХӨДӨӨГИЙН БИЧИЛ САНХҮҮГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО
                МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ
                МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ
                МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО
                САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХОЛБОО
                АМЕРИКИЙН ХУДАЛДААНЫ ТАНХИМ
                ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ ХҮРЭЭЛЭН
                ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ
                МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛ
                МОНГОЛЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫН КЛУБ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (43.242.243.209)
    юу гээд солиороод байгаа ТЭЖЭЭВРҮҮД ВЭ????
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • Zochin (202.179.11.107)
    Yag zuv ta nar ingeh tsag bolson.2016 oniig zuudelchihsen ene heden uls turchduus neg musun boloh ni edend ta nar l uhamsariin shanaa uh bolson Uzeed bai Ta nariig demjij baina
    2015 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (153.156.40.53)
    Ашгүй дээ!!!
    2015 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зөв өө зөв (182.160.4.75)
    Энэ олон улсын гэрээ хэлэлцээрээр дагнасан мэргэжилтэнг гэрээний сайн мууг ярих хэрэгтэй. Энэ Хиншүү Ганбаа мэтийг өөр компаниуд хуулийн зөвлөхөөр шалгаруулж авсугай. Авсан компани нь дампуурсугай.
    2015 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.11.107)
    dald uurhaigaa yaraltai ehlvvlehni mash zvitei alham boljee uragshaal hartsgaayaa
    2015 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.20.65)
    Маш сайхан мэдээ байна. Амжилт хүсье. Популист гамбаа тэргүүтнүүд гутамшиг. Улаан тэрбишдагва шар уянга гудамжинд өлсгөлөн зарлаад хэвтэдэг баянсэлэнгэ нар төрөөс зайл
    2015 оны 06 сарын 10 | Хариулах
    • Зочин
      юу гээд солиороод байгаа ТЭЖЭЭВРҮҮД ВЭ????
      2015 оны 06 сарын 10
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    7 цаг 59 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    11 цаг 54 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    11 цаг 59 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    12 цаг 1 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    12 цаг 5 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    12 цаг 14 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    15 цаг 22 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Уржигдар 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Уржигдар 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Уржигдар 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Уржигдар 14 цаг 48 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Уржигдар 13 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    Уржигдар 13 цаг 29 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    Уржигдар 13 цаг 25 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    Уржигдар 12 цаг 44 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    Уржигдар 12 цаг 37 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК