зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Тэргэлийн “Чөтгөрийн гүнж” шүлгийг анх уншаад л зураг нь шууд өөрийн эрхгүй зурагдчихсан

2015-6-11
0
ЖИРГЭХ

Байнга л зураг зурж, дадлага хийж байхгүй бол гар эвлэхгүй, бийр чичрээд хөдлөхгүй хөшүүн болчихдог 

Хүний ертөнцөд өөрийн орон зайгаа мөнхөлж, амьдарч, аж төрж байсан гэдгээ илтгэх хийх ажил хийсэн бүтээлтэй байх нь хүн бүхний хүсэл мөрөөдөл.

 

Тэр л хүсэл мөрөөдлийнхөө оргилд гарч өөрийн гэсэн ертөнцийг бүрдүүлж чадсан авяьаслаг, хөдөлмөрч, бүтээлч хүмүүсийг  манай сайт “Эерэг 24” буландаа урьж, тэдний талаар сурвалжлага, ярилцлага бэлтгэн хүргэдэг билээ.

 

Тэгвэл энэ удаад бид Монголын уран зургийн ертөнцөд солонго мэт өнгө нэмж, өөрийн орон зайгаа эзэлж чадсан авьяаслаг уранбүтээлч болох зураач Ч.Солонгыг “Эерэг 24” буландаа урьж оролцуулж байна.

 

Ч.Солонго зураг урлалын салбарт солонго мэт гэгээ цацруулж явна

 

Түүнийг уран зураг сонирходог, уран зургийн салбарынхан анхдахгүй. Хүүхэд наснаасаа л зураг гэх зүйлийг сонирхож, цаас харандаатай нөхөрлөсөн Ч.Солонго зураачийн уран зургийн салбарт хийж бүтээсэн, туурвисан зүйл олон.  

 

Тэрбээр дүрслэх урлагийн сургуулийн зураасан зургийн ангийг дүүргэж, улмаар Архангай аймгийн Урчуудын эвлэлийн салбар руу зураач хэмээх эрхэм ажлын томилолтыг өвөртлөж, ажлын гараагаа тэндээс л эхлүүлсэн гэдэг.

 

Ч.Солонго зураачид зургийн салбарт хийж үзээгүй ажил ховор. Тэрбээр тайзны зураач, ЕБС-д шугам зургийн багш, сургалтын менежер гээд салбар бүрт л өөрийн гэсэн орон зайгаа мөнхөлж чаддаг авьяаслаг уран бүтээлч гэдгийг уран зургийн салбарынхан ам бардам өгүүлдэг юм билээ.

 

Өдгөө өөрийн авьяас билгийг “өнгө оруулан зүлгэх”-ийн тулд чөлөөт уран бүтээлч болж бүтээлээ туурвиж байгаатай манай сурвалжлах баг таарч түүний урлангаар зочилсон юм.

 

Яруу найрагч Х.Тэргэлтэй хамтран уран зургийн үзэсгэлэн гаргана

 

Сонгодог хөгжмийн намуухан аялгуун дор урлангийн хаалга зөөлөн нээгдэхэд үнэхээр л нэртэйгээ адил солонго мэт гэрэл цацруулсан нэгэн эмэгтэй биднийг угтан авч урландаа саатахыг зөвшөөрсөн юм.

 

“Уулзахыг хүссэн хүн чинь би шүү дээ. Намайг зураач Ч.Солонго” гэдэг хэмээн өөрийгөө даруухан танилцуулсан түүний урланд орж, бүтээлүүдийг нь харвал үнэхээр гайхамшигтай, уран зургийн сайхныг мэдрэх, хүмүүний авьяас билгийг өөрийн эрхгүй бишрэх, бахархах сэтгэл төрж байсныг нуух юун.

 

“Би уран бүтээлдээ бүхий л амьдралаа зориулдаг. Энэ л миний амьдрал юм шүү дээ” хэмээн хуучлах Ч.Солонго зураач ирэх наймдугаар сард яруу найрагч Х.Тэргэлтэй хамтран уран зургийн үзэсгэлэн гаргахаар бэлтгэж байгаагаа бидэнд дуулгасан.

 

Тэрбээр өмнө нь “Би”, “108 цам” зэрэг томоохон бие даасан үзэсгэлэн гаргаж байсан бөгөөд уран бүтээлээрээ ч гадаад дотоодын үзэсгэлэнд нэлээд оролцож байжээ.

 

Харин энэ жил яруу найрагч Х.Тэргэлийн шүлгэнд зориулан бүтээл туурвиж, харин Х.Тэргэл түүний бүтээлд зориулан шүлэг зохиож улмаар хамтарсан бүтээлийн үзэсгэлэн гаргахаар зорин ажиллаж байгаа аж.

 

Ч.Солонго зураачийн урланд ороод хамгийн түрүүнд нүдэнд туссан зургийнхаа утгыг түүнээс тодруулбал “Яруу найрагч Х.Тэргэлийн “Чөтгөрийн гүнж” хэмээх шүлэгт зориулан зурсан зураг маань энэ шүү дээ. Анх Х.Тэргэлийн шүлгүүдийг уншиж байхад энэ шүлэг надад үнэхээр ойрхон санагдаж, шууд зурах санаа төрсөн. Ингээд л Х.Тэргэлд хандаж хамтарсан бүтээл туурвих хүсэлтэй байгаагаа хэлэхэд тэр ч таатай хүлээж авсан.

 

Ингээд л үзэсгэлэнгээ гаргахаар ажиллаж байна. Үнэхээр энэ зурагнаас “Чөтгөрийн гүнж” гэдэг шүлэг харагдаж, сонсогдож байна уу” хэмээн даруухан инээж, өөрийн бүтээлүүдийг танилцуулав.

 

Ч.Солонго зураач тэвчээрийн урлагт боол мэт хүчин зүтгэж явна

 

Ч.Солонго зураач зураасан зургийн ангийг дүүргэсэн ч Монгол зургийн аргыг зураасан зурагтай хослуулан бүтээлээ тууридаг нь ч зураг сонирхогчдын анхаарлыг нэлээд татдаг байна. Тэрбээр дан ганц бус өөр өөр чиглэлийн сэдэвтэй бүтээл зурахыг илүүд үздэг аж. Тухайлбал бурхан, аж байдлын, хөрөг, түүхэн гэх зэрэг альваа нэг зүйлд баригдах бус өөрийн хүсэж сонирхосон, хэрэглэгчдийн захиалсан бүхий л сэдэв, төрлөөр өөрийн арга барилд тохируулан чин сэтгэлээ шингээж зурдаг нь түүний бүтээл олонд танигдах, өөрийн гэсэн байр сууриа эзлэхэд нь нөлөөлжээ.

 

Нэгэн удаа Ч.Солонго зураачийн охиных нь найз түүний зургийг “Хөдлөж байсан, үнэхээр энд амьд зүйл байна” хэмээн айж байсан удаатай гэнэ. Ер нь түүний бүтээлийг амьтай гэж хэлдэг хүн нэлээд олон таарч байсан болохыг Ч.Солонго зураач бидэнд сонирхуулан ярьж байсан юм. Үнэхээр ч түүний зурсан зургийг харвал энэ урлагийг ойлгодоггүй, мэддэгүй хэн ч дуу алдан бишрэхээр цаана л нэг бодит мэт санагдаж байсныг нуух юун.  

 

Альваа зүйлийг сэтгэл шингээж, үнэн сэтгэлээсээ хийвэл ямар ч зүйл олны хүртээл болж, нэр алдар нь тэнгэрт мандаж, нар лугаа гийгүүлдэг гэдэг үг Ч.Солонго зураачийн урланг үзэж сонирхох тэр л хоромхон агшинд мэдрэгдэж байсан юм.

 

Ер нь Ч.Солонго зураач дээр өгүүлсэн шигээ үнэхээр уран зургийн салбарт бие сэтгэлээ хоёргүй зориулж яваа болох нь түүнтэй хөөрөлдөж суухад мэдэгдэж басхүү эмэгтэй хүн энэ их тэвчээрийн урлагт боол мэт хүчин зүтгэж явааг нь харахад үнэхээр бахархах, омогших сэтгэл төрж түүнээс илүү их зүйл сонсох хүсч зураачаас уран бүтээлийнх нь талаар зарим нэгэн зүйлийг тодруулснаа сийрүүлье.

 

Амьдралд ямарваа нэгэн саад бэрхшээлтэй зүйл тохиолдохоор би огт зурж чадахаа больчихдог

Ч.Солонго зураач

-Таны хамгийн сүүлд гаргасан “108 цам”бие даасан үзэсгэлэн үнэхээр олны анхаарлыг татаж чадсан чансаатай үзэсгэлэн болсон. Харин энэ удаа бас л сонирхолтой үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. Энэ талаараа жаахан тодруулаач?

 

-Анх чөлөөт уран бүтээлч болсныхоо дараа “108 цам” гэсэн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Энэ үзэсгэлэнгээ Ү.Ядамсүрэн гуайн цамийн бүтээлийг судалсны үндсэн дээр энэ бүтээлээ гаргаж байсан. Тэр үеэс хойш хүмүүс намайг бурхан л зурдаг гэж ойлгоод байдаг юм. Гэхдээ би бол яг тэгэж дагнаж зурдаггүй л дээ. Харин энэ жил яруу найргаас уран зураг руу, уран зургаас яруу найраг руу гэсэн чиглэлээр анх удаа уран бүтээлийн үзэсгэлэн гаргах гэж байна. Ер нь би анх удаа гэсэн зүйл үнэхээр дуртай. Тиймээс ч анх удаа энэ төрлийн үзэсгэлэнг гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

 

-Чухам яагаад яруу найрагч Х.Тэргэлийн шүлгүүдийг сонгох болов?

 

-Миний бодлоор яруу найрагчдад өөрийн гэсэн хэллэг, техник гэж байдаг юм шиг санагдсан. Тиймээс Х.Тэргэлийн шүлгийн хэллэг техник миний зургийн техниктэй тохироод байх шиг санагдсан. Дээр өгүүлсэнээр “Чөтгөрийн гүнж” гэдэг шүлгийг анх уншаад л зураг нь шууд өөрийн эрхгүй зурагдчихсан.  Тэгээд л Х.Тэргэлд хандаж, өөрийн зурсан зурагтаа шүлэг зохиож өгөөч гэсэн санал тавихад үнэхээр миний бодож, төсөөлж байсан шүлгийг зохиож өгсөн. Ингээд л хамтарсан үзэсгэлэн гаргахаар болсон. Нэг үгээр хэлбэл уран зургийн тайлбар нь тухайн шүлэг ч юм шиг, шүлгийн тайлал нь уран зураг ч юм шиг тийм үзэсгэлэн гаргана.

 

-Зураач нарт онгод тэнгэр байдаг болов уу. Хэрэв байдаг бол таны онгод хэзээ ордог вэ?

 

-Би онгод тэнгэр гэдгийг хийх хүслийнх нь дээд оргил ундарч байна гэж ойлгодог.     Мөн онгод тэнгэр гэдэг нь зураачийн хүч чадал оргилдоо хүрч, бийр нь өөрийн эрхгүй зургаа тасралтгүй зурах тэр л агшиныг хэлж болох байх.

 

Би хүүхэд байхдаа энэ мэдрэмжийг мэдэрч байсан. Гэхдээ тэр үедээ бол өөрийгөө маяглаж, өөрийгөө нээх мундаг хүн болох гэж оролдож байна ойлгож байсан. Харин одоо бодохоор энэ нь ёстой л онгод тэнгэр орж байсан юм байна гэж боддог шүү. /инээв/ Харин миний онгод тэнгэр ганцаараа байх үед л ордог. Ер нь амьдралд ямарваа нэгэн саад бэрхшээлтэй зүйл тохиолдохоор би огт зурж чадахаа больчихдог. Үнэхээр сонин байгаа биз.  

 

-Зургийнхаа сэдэв санааг хэрхэн, хаанаас олдог юм бэ. Та хамгийн сонин байдлаар зургийнхаа сэдвийг болж байсан тохиолдол байгаа юу?

 

-Зургийнхаа санаа, сэдвийг тухайн амьдрал нийгэм, түүхээс л олдог. Харин нэг удаа Архангай аймгийн Хайрхан суманд явж байхдаа 90 нас дөхөж яваа нэгэн эмээгийнд буугаад мордохдоо зургийн санаа олж байсан. Тэр эмээ 3 хүүтэй бөгөөд гурвуулаа хот явж олон жил болсон ч ээж дээрээ нэг ч удаа ирээгүй.

 

Тиймээс тэр эмээ хүүдүүдээ хүлээж, нүд нь бүр хүлээлтийн цаанаа л нэг гунигтай болсон харагдаж байсан. Тэр л дүр төрөх миний санаанаас гарахгүй байсаар байгаад би тэр эмээгийн зургийг зурсан. Энэ зураг маань ч олон хүний сэтгэлийг хөндөж чадсан сайн бүтээл болсон гэдгийг мэргэжил нэгт нөхөд маань ч зураг сонирходог хүмүүс ч хэлдэг дээ.

 

-Зураг зурах нь авьяас уу эсвэл хөдөлмөр үү та юу гэж ойлгодог вэ?

 

-Би зургийн сургуульд багшлаж байхдаа зураг зурах төрлөхийн авьяастай хүүхэд гэж байдаг юм байна гэдгийг олж харж байсан. Гэхдээ хөдөлмөр бас их чухал. Хичнээн их авьяастай ч хөдөлмөрлөхгүй бол авьяас нь зэврэх аюултай. Багаахан авьяастай ч асар их хөдөлмөрлөж байгаа хүмүүс амжилт ялалтыг байгуулж чадаж байна шүү дээ. Ер нь зураг зурахад дадлага маш чухал. Ер нь байнга л зураг зурж, дадлага хийж байхгүй бол гар нь эвлэхгүй, бийр чичрээд хөдлөхгүй хөшүүн болчих тал байдаг.

 

-Та өөрийгөө төрсөн авьяастай хүн гэж боддог уу эсвэл хөдөлмөрлөж зураач болсон гэж боддог уу?

 

-Би өөрийгөө хөдөлмөрлөсөн л гэж боддог. Сургууль төрсөөд л хөдөө томилогдож очоод шууд л ширипээр дүрэм, лоозон бичдэг байсан. Гэтэл тэр үед бидэнд уран бичлэгийн төрөл зүйлийг зааж байгаагүй. Тэглээ гээд хойш суух эрх байхгүй байсан болохоор л хэд дахин бичиж, дасгал хийдэг байсан. Ингээд бодохоор би хөдөлмөрлөж л сурсан байх.

 

-Чөлөөт уран бүтээлчдийг төр засгаас хэрхэн дэмжиж тусалдаг юм бэ?

 

-Төр засгийн зүгээс тэгэж тусалдаг гээд шууд хэлчих зүйл үнэхээр байхгүй л дээ. Харин урчуудын эвлэлийн хороо гэж байдаг. Тэд л гишүүддээ уран зургийн галерейд нэг удаа үнэгүй үзэсгэлэн гаргах эрх өгдөг. Галерейн хонгийн түрээс нь 180 мянган төгрөг байдаг. Ер нь бол чөлөөт уран бүтээлчид бор зүрхээрээ л амьдарч, уран бүтээлээ дэлхийд үнэлүүлэхээр оролдож байна.

 

-Та бүхний бүтээлийг хүмүүс ер нь хэр ойлгож үнэлдэг вэ. Ер нь та бүхний бүтээлийг ямар хүмүүс худалдан авч сонирхож байна вэ?

 

-Сүүлийн жилүүдэд уран зураг сонирхох, ойлгох хүмүүс нэлээд ихэссэн. Гэхдээ дийлэнх хувийг гадны хүмүүс л сонирхдог доо.

 

-Зураг гэдэг он жил улиран өнгөрөх тусам л үнэ цэнэ нь нэмэгддэг шүү дээ. Та бүтээлдээ хэдэн жилийн баталгаа өгч чадах вэ?   

 

-Уран бүтээлч хүмүүсийг би их азтай хүмүүс гэж ойлгодог. Урлагийн бүтээл хэдэн зуун жил өнгөрсөн ч үнэ цэнэ нь нэмэгдэж байдаг онцлогтой. Би өөрөө бол аль болох олон жил байгаасай л гэж боддог. Гэхдээ дээр үеийнх шиг материал ашиглахгүй болохоор насжилт нь ч гэсэн олон зуун жилээр хэмжигдэх боломжгүй байх. Гэхдээ бол зуун дамжин хадгалагдах байх.

 

-Тухайн бүтээлээс зураачийнх нь онцлог “үнэр үнэртдэг” гэж ярьдаг шүү дээ. Таны бүтээлээс бол ямар үнэр үнэртдэг бол?

 

-Би үүнийг өөрөө сайн хэлж мэдэхгүй л байна. Гэхдээ хүмүүс бол шууд хараад л чиний бүтээл тэнд энд байна гэж хэлдэг. Тэгэхээр бас нэг онцлог байгаад байх шиг байгаа юм. Ер нь миний зураг нарийн ажиллагаа орсон, Монгол зураг ч юм шиг зураасан зураг ч юм шиг ер л үнэн сэтгэлээсээ сэтгэл гаргаж зурдаг болохоор л хүмүүст илүү хүрдэг байх гэж би ойлгодог.

 

-Нэг зургийн канондсан мэт хоёр хувилбараар зурж болох уу?

-Би үүнд эсрэг байр суурьтай байдаг. Нэг зургийг дахин зурах нь үнэхээр сонирхолгүй байдаг болохоор би нэг зургийг хоёр хувь зурж чадахгүй. Ер нь уран зураг хэзээ ч давтагдахгүй цорын ганц байхдаа үнэ цэнэтэй сайхан байдаг.

 

-Таны зурагнаас Монгол гэсэн хэв загвар харагдаад байх шиг ээ?

 

-Тийм шүү. Би Монгол хэв загвар, Монгол хээ угалзыг зурагтаа их ашиглахыг боддог. Манай Монгол зургийн төрөл зүйл үнэхээр баян тансаг шүү дээ.

Яруу найрагч Х.Тэргэл

 

"Чөтгөрийн гүнж" 

 

"Урд насандаа би чөтгөрийн гүнж байсан

Урт хумс минь час улаан байсан

Шав шаргал тэнгэрээс улаан бороо асгарахад

Шанагаар хутган хутгаж сархад шиг залгилдаг байсан

Духан дээрээ би ганцхан ногоон нүдтэй ч

Дутуу юмгүй тэдэндээ л сайхан харагддаг байсан

Дуу минь яг л төмөр хуурайдах мэт хахирган ч

Олон чөтгөрүүдийнхээ дунд би ганц дуучин нь байлаа

Цав цагаахан пансан өмсгөл дундаас

Ганц ногоон нүд. час улаан хумс гэрэлтэж

Уйтгартай гунигтай ч бас бардамхан ашитай

Урьд насандаа би чөтгөрийн гүнж байлаа..."

 

 

Эерэгээр холбоотой байя 24tsag.mn Б.Батчимэг 

     

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Кайли Женнер: Анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна
Эерэг 24: Говийн амьтдыг харангадахаас сэргийлж хиймэл цөөрөм хийжээ
Эерэг 24: “Эхнэрийн урхи”-ийн Жон Ай Ри орон гэргүй хүмүүст гэр хандивлажээ
Эерэг 24: Гурван ихэр хүүхэд төрүүлсэн хоёр айлд орон сууц бэлэглэжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (202.179.20.81)
    emee deer huuhduud n ochoosoi. huurhiiduu
    2015 оны 07 сарын 24 | Хариулах
  • мундаг зураач (43.242.243.209)
    ямар гоё вэ?янзтай.харин шүлэгт нь борооны дусалыг тосож авах уу?хутгаж авах уу?
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.13.9)
    Ulaanbaatar hotod 8 sard ges bn.lee
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • He (43.242.243.184)
    Mundag Yuma ulam ih amjitl husyeh
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.195.201)
    Зөв бичээч! Дөхөж байнаа гэнэ!Зургийг нт зурсан гэж бичдэг юм мал сэтгүүлчээ!
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
    • үг хөөхөөс үхэр хөө гэж
      хэ хэ нэгнийгээ хэмлэж амьдрах сайхан байдаг юм байхдаа мал ингэж бичлээ юу сайхан л бичсэн байна ш дээ ганц нэгэн үсгийн алдааг юун их юм болгодгын чи өөрөө чадах уу хэ хэ
      2015 оны 06 сарын 12
  • usa (50.178.196.200)
    shn byteel bna . yzesgelen n haana yum bol chicagod yy ylaanbaatart yy
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • zurag sonirhogch (202.70.37.54)
    uzseglen ni hezee wum be ochij uzmeer bna
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
    • Зочин
      tov ni odoohondoo nariin shiriin garaagui bga. Yamartai ch 8 sard boloh bolnoo
      2015 оны 06 сарын 11
  • Зочин (202.70.37.54)
    Үнэхээр сайхан юм аа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (112.72.13.237)
    Амжилт!!! Үнэхээр гайхалтай авъяастай гайхалтай хүн юм аа
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    амжилт амжилт содон шүлэгч содон зураач сондор болсон бүтээл
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    3 цаг 49 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    4 цаг 3 мин
  • Ливерпүүлийн 28 настай португал довтлогч Диого Жота автомашины ослоор амиа алджээ
    4 цаг 23 мин
  • Х.Золжаргал: Нэг айл нэг машинтай байна гэсэн журам байхгүй
    4 цаг 25 мин
  • С.Туваан: "Алт аян" тогтоолын төсөл унаад байгаа нь цэвэр ЗГ-ын асуудал
    4 цаг 58 мин
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
    5 цаг 22 мин
  • Google map, E-Mongolia системээр авто замын засвар, хаасан мэдээллийг авдаг боллоо
    5 цаг 29 мин
  • Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд ЗГ баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    5 цаг 37 мин
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    5 цаг 39 мин
  • Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ
    6 цаг 3 мин
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
    6 цаг 51 мин
  • Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2025” тэмцээн болно
    6 цаг 54 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
    6 цаг 57 мин
  • Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ
    7 цаг 1 мин
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
    7 цаг 30 мин
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
    7 цаг 51 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
    7 цаг 57 мин
  • Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гарагт эхэлнэ
    10 цаг 41 мин
  • О.Номинчимэг: Хуулиас давсан, хүний эрхийг зөрчсөн дүрэм журам гаргахгүй байх суурь хууль эрх зүйн орчныг бий болголоо
    10 цаг 54 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11338 болжээ
    11 цаг 7 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Б.Жавхлан: Царцаана гэж ярих бол амархан
  • Ж.Ганбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэнийгээ дуурайгаад байгаа юм бэ?
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК