“Гал үндэстэн холбоо” болон орон нутгийн иргэдийн төлөөлөл зарим ТББ-ын төлөөлөл Гацууртын ордыг ашиглахыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн.Тэд мэдэгдэл хийснийхээ дараа Их тэнгэрийн аманд очиж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зургийг шатааж бэлгэдлийн шийтгэл оноох зан үйл хийсэн юм. Тэдний эл үйлдлийг хүмүүс маш шүүмжлэлтэйгээр хүлээж авч байгаа юм.
Тэгвэл хүний зургийг шатааж, зураг бичлэг хийж доромжлоход ямар нэг хуулийн хариуцлага хүлээдэг эсэхийг цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Ерөнхий сайд иргэн хүнийхээ хувьд миний нэр төрийг олон түмний дэргэд гутаан доромжилсон гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргавал шалгана” гэв.
Тэгэхээр Ерөнхий сайд гомдол гаргавал эдгээр иргэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110-т зааснаар доромжлох гэх зүйл ангиар хэрэг үүсгэн шалгах юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)