Охидыг зэрлэгээр хөнөөж, 25 жилийн хорих ял сонссон Б.Идэрзаяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Тэгвэл түүний гомдлыг Нийслэлийн шүүх өнөөдөр хэлэлцэж, түүнд оноосон ялыг хэвээр үлдээлээ. Б.Идэрзаяа нь өөрийгөө хэлмэгдэж, хүний өмнөөс хэрэг хүлээсэн гэж мэдээлдэг. Мөн энэ удаагийн хуралд өмгөөлөгчөөрөө дамжуулан шинэ баримт дэлгэнэ гэж мэдэгдсэн ч шүүх хүлээн авсангүй. Учир нь Нийслэлийн шүүхийн хуралд шинэ баримт сэлт дэлгэдэггүй, анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийг бүхэлд нь хянаж, хуулийг хэрхэн зөв хэрэглэж, шийдвэр гаргасан эсэхийг хэлэлцдэг. Тэгэхээр Б.Идэрзаяагийн хувьд шинэ баримт дэлгэх боломжгүй болсон юм байна.
Б.Идэрзаяа нь өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Шар хадны эцэс Хар хошуу хэмээх газар 19-20 насны хоёр охины толгойг нь таслан онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг үйлдсэн юм. Тиймээс анхан шатны шүүхээс түүнд 25 жилийн хорих л оноож, ялын 20 жилийг гянданд, таван жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)