Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын дарга Б.Пүрэвдорж албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр гаргасан талаараа мэдээлэл хийлээ. Б.Пүрэвдорж “АТГ-т намайг шалгаж байгаа, шалгуулаад үнэн мөнийг олох хүртлээ албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна. Би буруугүй. Тиймээс хуулийн байгууллага энэ хэргийг үнэн зөв шалгана гэдэгт итгэж байна” гэлээ.
АТГ-аас Б.Пүрэвдоржийг албан тушаалаа ашиглаж төсвийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутган шалгаж эхэлсэн юм.
Б.Пүрэвдоржийн хийсэн хэвлэлийн хурлын дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.
Д.Ундрах /24tsag.mn/