Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж мэдээлэл хийж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “АТГ-т намайг шалгаж байгаа, шалгуулаад үнэн мөнийг олох хүртлээ албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна. Би буруугүй. Тиймээс хуулийн байгууллага энэ хэргийг үнэн зөв шалгана гэдэгт итгэж байна” гэв.
АТГ-аас түүнийг бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт буруутган шалгаж байгаа юм.
Б.Пүрэвдоржийн хувьд намайг сэжигтэн, яллагдагчаар татаагүй гэлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)