Охидыг зэрлэгээр хөнөөж, 25 жилийн хорих ял сонссон Б.Идэрзаяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Тэгвэл түүний гомдлыг Нийслэлийн шүүх өнөөдөр хэлэлцэж, оноосон ялыг нь хэвээр үлдээсэн юм.
Шүүх хуралд Б.Идэрзаяа цахимаар холбогдож оролцлоо
Анхан шатны шүүхээс Б.Идэрзаяаг гэмт буруутайд тооцохдоо хоёр ба түүнээс дээш олон хүнийг санаатай алсан гэснийг хоёр хүнийг санаатай алсан гэж заслаа. Мөн ялын 20 жилийг гянданд, таван жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсний таван жилийн ялыг нь онцгой дэглэмтэй хорих ангид гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр нь үлдээж байна” хэмээлээ. Шүүх хуралд сэжигтэн Б.Идэрзаяа цахимаар холбогдож оролцсон юм.
Шүүх хурлын үеэр бид түүний өмгөөлөгч Ш.Бадмаарагаас зарим зүйлийг тодруулахад "Анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээсэнд өмгөөлөгчийн хувьд маш их гомдолтой байна. Б.Идэрзаяа хоёр эмэгтэйн амь насыг хохироосон гэх нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Тухайлбал гэрчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, шинжээчийн дүгнэлт, бичлэг байдаггүй. Хэрэг хийгээгүй энэ хүнд онц харгис бүдүүлэг, ёс суртанхуунгүй ял оноож байгаад харамсч байна.
Хуульзүйн яамны сайдаар ажиллаж байгаа Д.Дорлигжав Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа эрхзүйн маш том шинэчлэлт хийсэн. Прокурорууд мөрдөн байцаалтад хяналт тавих биш мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих ёстой гэж прокурорын байгууллагын зохион байгуулалтын үйл ажиллагааг өөрчилсөн. Гэтэл энэ хэрэгт оролцож байгаа прокурор нь зөвхөн мөрдөн байцаалтад хяналт тавилаа.
Өнөөдөр миний үйлчлүүлэгч бүтэн өнчин. Гэр оронгүй. Эгчийндээ амьдардаг байсан. Гэтэл гэрчийн мэдээллийг авахын тулд 50 сая төгрөг өгөх хэрэгтэй болчихоод байна" гэв.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)