Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр зүүн зүгийн нутгаар бороо орж, сэрүүхэн байна.
2015 оны 06 дугаар сарын 12-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баян-өлгий,Дорнод,Сүхбаатарын ихэнх нутаг, Дорноговийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халхголын саваар 17-22 градус, Увс нуурын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон Сэлэнгийн саваар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 21-23 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна