Энэтхэгийн сөрөг хүчний удирдагч Шив Сена монголчуудад 1 тэрбум ам.доллар өгөх гэж буйг эсэргүүцэж мэдэгдэл хийсэн байна. Мөн цуглаан зохион байгуулжээ. Тэрбээр энэ талаар "Моди монголчуудад нэг тэрбум ам.доллар өгнө хэмээн амалжээ. Энэ бол тэр жижиг улсын хувьд том аз завшаан бөгөөд хэт халууны улмаас ургац алдаж амиа хорлож байгаа манай тариачдаас илүү азтай гэдгээ харуулж байна" хэмээн хэлсэн байна.
Энэтхэгт хэт халуун болж олон зуун хүн амь насаа алдаад байгаа юм. Мөн ургац хурааж авахааргүй нөхцөл, байдал үүсээд байна.
Т.Сар