Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн 17 сая төгрөг хуурамчаар үйлдсэнийг илрүүллээ. Тодруулбал, манай улсын иргэн У, Г нарын бүлэг этгээдүүдсүүлийн 2-3 жилийн хугацаанд их хэмжээний хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдэж арилжаанд нэвтрүүлсэн нь тогтоогджээ. Хэдийгээр мөрдөн байцаалтын явцад тэд 17 сая төгрөг хуурамчаар үйлдсэнээ хүлээгээд байгаа ч ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст “хуурамч төгрөг илэрлээ” гэсэн гомдол, мэдээлэл нэмэгдэн ирсээр байгаа аж. Тэгэхээр дээрх этгээдүүд 17 саяас ч илүү хэмжээний хуурамч мөнгө нийлүүлсэн байх магадлалтай учир хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)