зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Олон улсын хэмжээнд нүүрсний хэрэглээгээ хязгаарлаж эхэллээ

2015-6-12
0
ЖИРГЭХ

        Энэ 2015 он дэлхийн уур амьсгалыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад онцгой ач холбогдолтой жил болж байна. Учир нь сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар явагдсан яриа хэлэлцээний үр дүнд энэ асуудлаар улс орнуудын хүлээх үүрэг хариуцлагыг олон улсын хэмжээнд хуульчлан тогтоосон шинэ Протоколыг хэлэлцэж батлах НҮБ-ын дээд хэмжээний бага хурал Парис хотноо энэ оны арваннэгдүгээр сарын сүүлчээр хуралдана. Олон улсын хэмжээнд дагаж мөрдөх энэхүү шинэ баримт бичиг нь 2021 оноос эхлэн хэрэгжүүлэх уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн шинэ бодлого стратеги, түүнтэй уялдсан эдийн засгийн холбогдох салбаруудын үйл ажиллагаанд тавигдах шинэ шаардлагуудыг хуульчлан тогтоох юм.

 

Өнөө үед улам эрчимжиж байгаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тогтворжуулахад эрчим хүчний салбарын үйл ажиллагаа, ялангуяа нүүрсний хэрэглээг хязгаарлах, эрчим хүчний хэрэгэлээг хэмнэх, сэргээгдэх эх үүсвэр өргөн ашиглах, үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх явдал онцгой учир холбогдолтой байдаг. Иймд энэ шаардлагад нийцсэн хөгжлийн бодлого стратеги хэрэгжүүлэх, цаашдын хөгжлийн хэрэгцээ шаардлагаа хэрхэн хангах талаар улс орон болгон одооноос эхлэн төлөвлөж, тодорхой арга хэмжээ авч эхэлж байна. 

 

Монгол шиг эрчим хүчний бараг бүх хэрэгцээгээ нүүрсээр ажилладаг дулаан цахилгааны станцуудаас хангадаг улс орнуудын хувьд энэ асуудал онцгой хамааралтай тул энэхүү шинэ шаардлага, олон улсын хөгжлийн зарчмуудыг мөрдөхийн зэрэгцээ нийгэм-эдийн засгийн хөгжлийн зорилтоо хэрхэн хэрэгжүүлэх талаар анхаарч тодорхой арга хэмжээ авах шаардлагатай болж байна. 

 

Олон улсын хэмжээнд мөрдөх хөгжлийн энэхүү шинэ үзэл баримтлал, зарчим нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг тогтворжуулахын тулд агаарт ихээр хуримтлагдаж байгаа хүлэмжийн хийг ойрын ирээдүйд мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах нийтлэг шаардлагатай уялдан гарч иржээ. Дани улсын Копенхаген хотноо 2009 онд хуралдсан НҮБ-ын бага хурлаас дэлхийн дулаарлын хэмжээг 20С-аас хэтрүүлэхгүй байх зорилт дэвшүүлсэн байдаг. Энэ заагаас хэтэрвэл байгаль экологи, нийгэм, эдийн засгийн ихээхэн хямрал, эрсдэл дагуулахыг эрдэмтэд, улс төрчид анхааруулж байна. Үүний тулд юуны өмнө дэлхий нийтийн хэмжээгээрагаарт хаяж байгаа хүлэмжийн хийн өнөөгийн хэмжээг 2050 оны үе гэхэд наад тал нь 50-80 хувиар бууруулах шаардлагатай гэж үздэг. Энэ нь биелүүлэхэд ихээхэн бэрхшээлтэй маш том зорилт учраас улс орон бүр, ялангуяа хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг, эрчим хүчний хэрэглээ өндөртэй орнууд ихээхэн хүчин чармайлт гаргаж, хүлэмжийн хийн эх үүсвэрүүдийг хязгаарлахад чиглэсэн тодорхой арга хэмжээ авах шаардлагатай болно. Учир нь эрчим хүчний салбар, тэр тусмаа  нүүрс ихээр шатааж эрчим хүч үйлдвэрлэдэг цахилгаан станцууд болон бусад цахилгаан дулааны үйлдвэрлэгчид нь байгаль орчинд ихээхэн халтай үйлдвэрлэл явуулж хүлэмжийн хийн дийлэнх хувийг гаргадаг.

 

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээгээр дэлхий нийтийн хэмжээгээр үйлдвэрлэж байгаа нийт цахилгаан эрчим хүчний 41 хувийг нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд үйлдвэрлэж байна. Энэ үзүүлэлт АНУ-д 45 хувь. Германд 41 хувь, Хятадад  79 хувь, Энэтхэгт 68 хувь  байдаг бол Монголд 95 хувь орчим байна. Үйлдвэрлэл, хэрэглээний өсөлтөө дагаад эрчим хүчний хэрэгцээ ойрын 20-30 жилийн хугацаанд мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэх тул уур амьсгалын шинэ бодлоготой уялдуулан  нүүрсний хэрэглээний өсөлтийг хязгаарлах, эрчим хүчний сэргээгдэх болон бусад шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодитой арга хэмжээ авах шаардлагатай болж байгаа юм. Тухайлбал, сүүлийн 30 жилийн дундажаар 2.5 хувь байсан нүүрсний хэрэглээний жилийн өсөлтийг 2012-2040 оны хоорондох хугацаанд 0.5 хувиас хэтрүүлэхгүй байх зорилтыг Олон улсын эрчим хүчний агентлагаас баримтлаж байна.

 

Нүүрсний хэрэглээний өсөлт ойрын арван жилд гарч цаашид тогтворжин буурах хандлагатай байна. Нүүрсний хэрэглээ аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй ихэнх оронд 2012-2040 оны хооронд бараг гуравны нэг хувиар буурах бол Хятадад ч мөн 2030 оны үед хэрэглээний хамгийн дээд төвшинд хүрээд цаашид өсөлт нь саарах төлөвтэй байна. Харин Энэтхэгийн хувьд нүүрсний хэрэглээ үргэлжлэн өсч 2020 оноос өмнө АНУ-ыг гүйцэн түрүүлж дэлхийн хоёрдох том нүүрсний хэрэглэгч болно. Зах зээлийн үнэлгээгээр 2040 оны үе гэхэд Хятад, Энэтхэг, Индонези болон Австрали улс нийлээд дэлхийн нүүрсний нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг олборлож, нүүрсний худалдаа, үнийн бодлогыг тодорхойлоход Азийн орнууд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.  Иймд Парист батлагдах шинэ баримт бичгийн зорилтыг хэрэгжүүлэхэд дэлхийн нүүрсний томоохон хэрэглэгч улсууд болох Хятад, АНУ,  Энэтхэг, Европын холбооны улсуудын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн хүчин чармайлт, тэдгээрийн хамтын ажиллагаа ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Эдгээр орнууд Парисын Бага хурлаас өмнө зоригтой тодорхой алхамууд хийж, хамтын ажиллагааны зорилтуудаа тодорхойлж эхлээд байна. 

 

Дэлхийн хамгийн их хүлэмжийн хий ялгаруулагч орнууд болох АНУ, Хятад улс хоёр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр, хүлэмжийн хийн ялгаралтаа бууруулах талаар хамтарч ажиллахаар тохиролцсоноо зарласан. АНУ-ын хувьд хүлэмжийн хийн ялгаралтаа бууруулах хурдаа 2 дахин нэмэгдүүлж 2025 он гэхэд 2005 оны үзүүлэлтээс 26-28 хувиар бууруулахад чиглэсэн арга хэмжээ авах, харин Хятад улс 2030 оноос эхлэн хүлэмжийн хийн ялгаралтаа бууруулж эхлэх зорилт дэвшүүлсэн байна.  Түүнчлэн саяхан Энэтхэг Хятад хоёр хамтарсан мэдэгдэл гаргаж, өөрсдийн нүүрсхүчлийн хийн ялгаралтыг бууруулах талаарх зорилтоо тодорхойлсон төлөвлөгөөгөө Парисын хурлын өмнө танилцуулах үүрэг авсан юм. Таван жилийн өмнө Копенхагений Бага хурлын үед АНУ, Хятад, Энэтхэг зэрэг улсууд ийм хамтарсан мэдэгдэл хийж, хүлэмжийн хийн ялгаралтаа бууруулах талаар үүрэг амлалт авна  гэж төсөөлөхийн аргагагүй байсан бол дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн явц, шинжлэх ухааны дүгнэлтүүд тэднийг ийм арга хэмжээ авахаас гарцаагүй байдалд хүргээд байна.

 

Бодит байдал дээр эдгээр гурван орон ЕХ-ны улсуудтай хамтраад ирээдүйн дэлхийн нийт эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний ихэнх хэсгийг бүрдүүлэх болно. Уур амьсгалын асуудлаар дүн шинжилгээ хийдэг ашгийн бус зарим байгуулллагын судалгаагаар 1850-2012 оны хоорондох хугацаанд АНУ болон ЕХ хамтдаа өнөөгийн агаар мандалд гаргасан хүлэмжийн хийн 45 хувийг ялгаруулсан бол, Хятад, АНУ хоёр хамтдаа үүний 18 хувийг гаргажээ. Өнөөгийн үйл ажиллагаанд үндэслэн хийсэн тооцоогоор 2020 оны үе гэхэд Хятад улс дангаараа дэлхий нийтийн хэмжээгээр ялгаруулж байгаа хүлэмжийн хийн 24 хувь, Энэтхэг 7 хувь, АНУ 13 хувь, ЕХ-ны улсууд нийлээд 8 хувийг гаргахаар байгаа нь дэлхийн нийт ялгаралтыг 50 гаруй хувийг эзэлж байна. Иймд эдгээр орнуудын  хүчин чармайлтаас дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн арга хэмжээний үр дүн шууд шалтгаална.

 

Нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтоо хангах, ядуурлыг бууруулах асуудал улс орны хэмжээний тэргүүлэх зорилт хэвээрээ байгаа өнөө үед эдгээр улсад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаар өргөн хүрээтэй  арга хэмжээ авах нь ихээхэн бэрхшээлтэй тулгарч, эдийн засгийн өсөлтийг мэдэгдэхүйц хэмжээгээр  сааруулахад хүргэж болзошгүй. Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн учруулах эрсдэл, таагүй нөлөөллийг анхаарч үзвэл дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн дорвитой арга хэмжээ авахаас өөр аргагүй. Энэтхэгт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр үер усны аюул, Гималайн уулсын мөсөн голууд хайлах зэрэг олон асуудал тулгарна. Зарим судалгаагаар дэлхийн агаарын температур дунд зэрэг нэмэгдэхэд Энэтхэгийн хөдөө аж ахуйн бүтээгдхүүний үйлдвэрлэл 38 хувь буурахаар байна. Хятадын Цаг уурын албаны мэдээгээр уур амьсгалын өөрчлөлт нь тус улсын эдийн засагт ноцтой нөлөөллийг үзүүлнэ, тухайлбал газар тариалангийн бүтээгдэхүүн буурч, байгаль экологийн ихээхэн хохирол учирч, голуудын урсац тогтворгүй болно гэжээ. Засгийн газрын 2011 илтгэлд дурьдсанаар уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 2050 оны үед үр тарианы бүтээгдэхүүн 5-20 хувь буурч болохыг анхааруулсан байна.

 

Бусад улс орны хувьд ч өөрсдийн онцлог нөхцөл байдлаас хамааран уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалсан сөрөг таагүй нөлөөлөлтэй тулгарч нийгэм, эдийн засгийн хөгжилд нь ихээхэн саад бэрхшээл учирч эхлдээд байна. Монгол орны хувьд усны нөөц хомсдох, цэвдэгт хөрс, өндөр уулын мөсөн голууд хайлах, хөрсний үржил шим доройтож цөлжилт хүрээгээ тэлэх, ган, зуд, хүчтэй салхи шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн эрсдэл нэмэгдэх, үр тариа болон малын ашиг шим буурах зэрэг таагүй нөлөөлөл учирна. Иймд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгаралтыг багасгахад чиглэсэн арга хэмжээг улс орноо хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн учруулах нөлөөлөл, эрсдэлийг бууруулахад чиглэсэн  арга хэмжээтэй уялдуулан авч хэрэгжүүлэх шаардлагатай болж  байна.

 

Хятад улс саяхан түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, экспортын болон дотоодын хэрэглээнд заавал боловсруулсан нүүрс нийлүүлэх шийдвэр гаргасан байна. Мөн дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сан болох Норвегийн сан нүүсний үйлдвэрлэлтэй холбоотой аливаа төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийхгүй байх шийдвэр гаргаснаа энэ сарын эхээр зарлалаа. Мөн хэдхэн хоногийн өмнө Германд чуулсан Их долоогийн дээд хэмжээний уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд малтмал түлшний хэрэглээг хязгаарлах, сэргээгдэх эрчим хүчийг өргөн ашиглах, эрчим хүч, байгалийн нөөц түүхий эдийн хэрэглээний үр ашгийг дээшлүүлэхэд онцгой анхаарч нэгдсэн дорвитой арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна. Энэ бүхэн нь улс орны нийт экспортод ихээхэн хувь эзэлдэг, эрчим хүчний үйлдвэрлэлийн гол эх үүсвэр болох нүүрсний салбарын талаар баримтлах бодлогоо дэлхийн болон бүс нутаг, хөрш орнуудын хөгжлийн чиг хандлага, тогтвортой хөгжлийн үндсэн зарчмуудтай уялдуулах шаардлага зүй ёсоор тулгарч байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (1.251.132.187)
    Түүхий нүүрс авхаа болихоор баяжуулхаас өөр яах юм бэ.ЭТТ дангаараа баяжуулж чадах уу,MCS аминд орохндэ
    2015 оны 06 сарын 13 | Хариулах
  • Turuu (123.113.158.1)
    Mongoliin 76 teneg hoorondoo hereldej baih zuur manai delhiid nuurs shig hereggui um baihgui bolloo!
    2015 оны 06 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    14 цаг 21 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    14 цаг 35 мин
  • Ливерпүүлийн 28 настай португал довтлогч Диого Жота автомашины ослоор амиа алджээ
    14 цаг 55 мин
  • Х.Золжаргал: Нэг айл нэг машинтай байна гэсэн журам байхгүй
    14 цаг 57 мин
  • С.Туваан: "Алт аян" тогтоолын төсөл унаад байгаа нь цэвэр ЗГ-ын асуудал
    15 цаг 31 мин
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
    15 цаг 54 мин
  • Google map, E-Mongolia системээр авто замын засвар, хаасан мэдээллийг авдаг боллоо
    16 цаг 1 мин
  • Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд ЗГ баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    16 цаг 9 мин
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    16 цаг 11 мин
  • Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ
    16 цаг 35 мин
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
    17 цаг 23 мин
  • Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2025” тэмцээн болно
    17 цаг 26 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
    17 цаг 29 мин
  • Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ
    17 цаг 33 мин
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
    18 цаг 2 мин
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
    18 цаг 23 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
    18 цаг 29 мин
  • Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гарагт эхэлнэ
    21 цаг 13 мин
  • О.Номинчимэг: Хуулиас давсан, хүний эрхийг зөрчсөн дүрэм журам гаргахгүй байх суурь хууль эрх зүйн орчныг бий болголоо
    21 цаг 26 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11338 болжээ
    21 цаг 40 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Жавхлан: Царцаана гэж ярих бол амархан
  • Ж.Ганбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэнийгээ дуурайгаад байгаа юм бэ?
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК