2015 оны 6 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
15-нд төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр,16-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газар, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 18-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Их нууруудын хотгор болон говийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 17,18-нд баруун болон зүүн зүгийн нутгаар сэрүүснэ.