Налайх хотын Захирагчийн сонгуулийн санал хураалтын ажиллагаа өнөөдөр явагдаж байна. Санал хураалт 07-22 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд нийт 6 хэсгийн хороо ажиллаж байна. Нэрсийн жагсаалтад бүртгэлтэй 20315 иргэн санал өгөхөөс 10:00 цагийн байдлаар нийт сонгогчийн 6,9 хувь нь санал өгсөн байна.
Г.Үжин