Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа нь нөхрийн хамт явж байгаад автомашины осолд орсон талаарх харамсалтай мэдээллийг бид хүргэсэн. Ослын улмаас түүний нөхөр газар дээрээ амьсгал хураасан юм.
Эрүүл, мэнд спортын яамнаас эмгэнэл илэрхийлжээ.
Эмгэнэл
Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа нь “Баруун бүсийн эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийн нөхцөл байдлын үнэлгээ, цогц сургалт”-ыг Завхан аймгийн Улиастай хотод зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буцах замдаа зам тээврийн осолд орж, биеийн байдал нь хүнд Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Ослын улмаас Дэд сайд Д.Атармаагийн гэр бүлийн хүн нь амь насаа зуурдаар алдсанд Эрүүл мэнд, спортын яамны хамт олон эмгэнэл илэрхийлж байна.
Эрүүл мэнд, спортын яам
Сэтгэгдэл (4)