Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт Баянгол дүүргийн наймдугаар хорооны 16 дугаар байрны 6 давхарт айлд гал гарч байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход айлд долоон настай эрэгтэй хүүхэд гаднаасаа цоожлуулсан, өрөөнд гал гарч утаажилт ихтэй, хаалгыг гаднаас нь онгойлгох боломжгүй байсныг гал сөнөөгч ахлах ахлагч н.Мягмаржав долоон давхарын айлын цонхоор дамжин зургаан давхарт орж хүүхдийг утаажилттай орчноос гаргаж угаартаж амь насаа алдахаас авран хамгаалжээ. Гал унтраах ангийг очиход оршин суугчид дотор хоёр хүүхэд байгаа гэж мэдээлж, гал сөнөөгчид эрэн хайсан ч байхгүй, нэгийг нь ээж нь гадагш авч гарсан байсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/