Амралтын өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 11 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 63 дугаар ангийн тасгийг очиход таван ханатай гэр, эд хогшил, “Мицибуши” загварын суудлын автомашин хайрагдан шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймрийн улмаас 31 настай, эрэгтэй, зургаан настай, эмэгтэй, дөрвөн настай, эмэгтэй нар түлэгдэж гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ЯТТ-ийн 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдууан байга насны хүүхдийг гэрт нь харах хүнгүй үлдээхгүй байх, гэр орон сууцны галын аюулгүй байдыг хангахыг нийт эцэг эхчүүд, иргэдэд нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжүүлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/