Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Амжилттай хэрэгжиж байгаа 10 төсөл

2015-6-16
0
ЖИРГЭХ

        Аж үйлдвэрийн яамнаас ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор 2012-2014 онд олгосон зээл, 2013-2014 онд Засгийн газрын болон Чингис бондын эх үүсвэрээс хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг дэмжих зорилгоор олгосон зээл, 2013 онд сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрийг дэмжиж олгосон зээл, 2013-2014 оны “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийн  хэрэгжилтэд мониторинг хийсэн юм. Үүнээс  хамгийн амжилттай  хэрэгжиж байгаа  10 төслийг нэрлэжээ. 



1. Дархан-Уул аймгийн “Монгол алтан тос” ХХК нь ургамлын тос үйлдвэрлэх чиглэлээр 2013 онд 850 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Үйлдвэрийн байраа шинэчилж, тоног төхөөрөмж нэмж суурилуулан үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Үйлдвэрийн хүчин чадал хоногт 100тн, жилд 33000тн.

2. Дархан-Уул аймгийн “Шүтэн-Уул” ХХК нь хөдөлмөр хамгааллын хувцасны үйлдвэрлэлийн чиглэлээр 2011 онд 300 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Нийт 31 ажиллагсадтай. Үйлдвэрлэлдээ САD-CAM шинэ дэвшилтэт технологи, хувцас зохион бүтээлтийн программыг үйлдвэрлэлд ашиглах технологийг нэвтрүүлсэн. Бүх төрлийн ажлын хувцас болон сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг.

  3. Хэнтий аймгийн “Их баян бүргэд” ХХК нь ахуйн үйлчилгээний чиглэлээр 2011 онд 135 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Аймагтаа халуун ус, саун, үсчин, оёдол, ресторан зэрэг ахуйн үйлчилгээний цогц үйл ажиллагаа явуулж байгаа компани юм.

 

Мөн үйл ажиллагаагаа өргөжүүлж хими цэвэрлэгээ ажиллуулахаар төлөвлөж  барилгын ажлаа эхлүүлсэн байна. 

4. Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах “Мастер шөүс” ХХК нь гутал үйлдвэрлэл, засвар үйлчилгээ чиглэлээр 2013 онд 200 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Гутал засвар, захиалгат гутал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өдөрт 100 ширхэг засвар үйлчилгээ, 5 ширхэг захиалгат гутал үйлдвэрлэдэг. Цаашид гутлын дамжлагат үйлдвэртэй болох төлөвлөгөөтэй байна. Түүхий эд материалаа Англи, Хятад, Солонгос, Орос улсаас татан авдаг. 

5. Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах “Монгол Базальт” ХХК нь барилгын материалын сендвичэн хавтан үйлдвэрлэлийн чиглэлээр 2012 онд 200 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Тус компани нь хоногт 18000 кг эрдэс хөвөн үйлдвэрлэдэг. Эрдэс хөвөн, шугам хоолойн дулаалга, базальтвүүл хөөсөнцөр үйлдвэрлэл эрхэлдэг. Цагт 6 метр урттай 1,2х1,5 харьцаатай блокыг 7-12 ширхэгийг гаргах хүчин чадалтай. Бүх түүхий эдээ дотооддоо бэлтгэдэг. Үндсэн түүхий эд болох базальт чулууг Төв аймгийн Баяндэлгэр суманд байрлах өөрийн газраас олборлодог. Таван толгойн коксоор шатаадаг.

6. Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах “Дөрвөн өлзий” ХХК нь Видан хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 2014 онд 1400 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Хөнгөлөлттэй зээлд хамрагдснаар хүүхдийн нухашны үйлдвэрийн шугам оруулж ирэн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Цаашид экспортод гаргах зах зээл судлаж байна. Тус аж ахуйн нэгж нь хүүхдийн жимсний нухашийг жижиг, том 2 савлагаатайгаар мөн 10 төрлийн нөөшилсөн  бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж байна.

7. Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах “ТНГРИ Инвест” ХХК нь цаас болон цаасан үйлдвэрийн чиглэлээр 2014 онд 880 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. “Тнгри инвест” ХХК нь 2013 онд байгуулагдсан, 20 ажилтантай. Бүрэн автомат ороогч машин ажиллуулан чанарын ISO9001 стандартыг хангасан “Өд” нойлын цаас, ахуйн хэрэглээний сальфетка үйлдвэрлэдэг. Хоногт 10000 ширхэг үйлдвэрлэх хүчин чадалтай. Сард 175,0 сая төгрөгийн борлуулалттай, импортыг орлон амжилттай ажиллаж байна.

8. Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах “Денимон” ХХК нь хувцасны үйлдвэрийн чиглэлээр 2014 онд 600 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. “Денимон” ХХК нь 2009 онд байгуулагдсан бөгөөд Монгол оронд жинсэн хувцасны үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгын үүднээс “Urban jeans” брэндийг хөгжүүлэн үйл ажиллагаа явуулж байна. Монголд анх удаа загвар зохион бүтээлт, эсгүүр оёдол угаалга цайруулалт хийж гүйцэтгэн бүтээгдэхүүнээ дэлхийн стандартад хүргэх зорилгоор ажиллаж байна. Нийт 74 ажилтантай, хоногт 515 өмд үйлдвэрлэх хүчин чадалтай.

9. Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах “Блю Скай Кашмир” ХХК нь ноос, ноолуурын чиглэлээр 2013 онд 5.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Жилд 40 гаруй мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Монголд нэн шаардлагатай байгаа нарийн даавуу нэхэх, будах,  гүйцэтгэн боловсруулах иж бүрэн технологи бүхий үйлдвэрийг шинээр бий болгосон. Нийт 120 ажиллагсадтай бөгөөд ажиллагсадын 5%-д нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж байна. ОХУ-ын FASION WEEK OF CENTRAL RUSSIA" загварын шоунд ноолууран сүлжмэл бүтээгдэхүүнээрээ амжилттай оролцсон.Бүтээгдэхүүнээ ОХУ, БНСУ, Япон зэрэг улсууд руу экспортолж байна.

10. Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах “Гоёл Кашмир” ХХК нь ноос, ноолуурын чиглэлээр 2013 онд 500 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Зээл авснаар ажиллагсдын тоог 12-оор нэмэгдүүлж, нийт 80 ажиллагсадтай, 3 ээлжээр зогсолтгүй ажилласнаар борлуулалт 35%-иар  өссөн. 9 салбар дэлгүүр болон 17 гэрээт борлуулагчтай.  Өргөн сонголт бүхий 3000 гаруй загварын сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсад жилдээ 140 гаруй сая төгрөгийн татвар шимтгэлүүдийг төлдөг. Бүтээгдэхүүнээ Швейцар улс руу экспортлож байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (122.201.24.80)
    Амжилттай ажиллаж байгаа та бүхэнд улам их амжилт хүсье. Өд нойлын цаас, салфетка маш их таалагдсан шүү. Юун солонгос цаас. Хамаагүй дээр байсан шүү. Өд ийнхөнд амжилт амжилт...
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    1 цаг 18 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    5 цаг 14 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    5 цаг 18 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    5 цаг 21 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 25 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    5 цаг 34 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    8 цаг 42 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Өчигдөр 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Өчигдөр 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Өчигдөр 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Өчигдөр 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Өчигдөр 14 цаг 48 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    Өчигдөр 12 цаг 44 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    Өчигдөр 12 цаг 37 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК