”Хүний толгой дээр төмөр уналаа” гэсэн мэдээллийг энэ сарын 12-ны өдөр 17:30-д Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс өгчээ. Мэдээллийн дагуу цагдаагийн шуурхай бүлэг очиж шалгахад Нарны хорооллын 19-р блокны ажлын талбай дээр ажиллаж байсан “АМАЦЭЭ” ХХК-ний туслах ажилчин 16 настай, эрэгтэй Н -ын толгой дээр төмөр унасан байжээ. Ингэхдээ бүр 23 давхраас 3 метрийн урттай төмөр труба унаж гэмтээсэн хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)