СХД-ийн 26 дугаар хороонд оршин суух иргэнээс "манай нөхөр өөрийгөө боох гээд байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу очиж шалгахад 29 настай эрэгтэй “Б” 06-р сарын 15-ны 21:40-д архи ууж согтуурсан үедээ ээжээсээ архины мөнгө нэхэж өгөхгүй гэхэд нь айлган сүрдүүлэх зорилгоор гэрийн баганаасаа цахилгааны утсаар боох гэж завдсан байжээ. Уг хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)