Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бид яагаад хөгжихгүй байна вэ?

2015-6-17
0
ЖИРГЭХ

        Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан МАН, АН намуудын дэвшүүлж буй бодлогыг хялбар зурагт хуудсаар харьцуулсан Аль Намын Бодлого Зөв бэ? мэдээ гарчээ. Энд нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг нэмэх зөв үү, ахмадуудын тэтгэвэрт гарах насыг нэмэх үү гэсэн 2 асуудлаар МАН, АН-ын байр суурийг харьцуулан үзүүлсэн байна.     

 

Өнгөц харахад энэ бол байдаг л нэг мэдээ, 2 том нам "бодлогоо уралдуулж" байгаа мэт. Гэтэл энэ асуудлыг илүү нухацтай хөндвөл энгийн ийм жишээнээс яагаад Монгол Улс хөгжихгүй байгаагийн үндсэн шалтгааныг харж болно. Тодруулвал, нэгдүгээрт манай улс төрийн намуудад нийгмийн асуудлуудыг ул суурьтай шийдэх мэдлэг чадвар дутагдаж байна, хоёрдугаарт улс төрчдөд нийгмийн асуудлыг шийдэх чин хүсэл алга гэж дүгнэж болно. Яагаад ийнхүү дүгнэх болсныг дээрх жишээн дээр үндэслэн товч тайлбарлая.

 

Улс төрийн намуудын мэдлэг, чадварын тухай

 

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь болон тэтгэврийн нас нь яах аргагүй бүх тэтгэврийн тогтолцооны үндсэн параметрүүдэд багтана. Гэвч тогтолцооны шинэчлэл нэрийн дор зөвхөн эдгээр параметрүүдийн өөрчлөлтийг ойлговол том эндүүрэл. Зүйрлэвэл, бид морин тэрэгтэй, түүнийгээ өдөр тутмын уналгад ашиглаж байна гэж үзье. Морин тэрэг байна уу, машин байна уу гэдгээс үл хамааран тээврийн хэрэгсэл л бол бүгд дугуй гэдэг параметртэй. Морин тэргээ халж, машинтай болцгоохын төлөө зорилгүй ердөө морин тэрэгнийхээ дугуйг солих тухай яриад, бүр ямар дугуй тавих асуудлаар маргалдаад, бодлогоо уралдуулаад, харьцуулаад сууж байгаа нь үнэхээр зохисгүй. Төрөөс баримтлах бодлогод тогтолцооны шинэчлэл буюу дунд, урт хугацаанд бид тэтгэврийн ямар тогтолцоог бий болгохоор зорьж ажиллах бэ гэдэг нь гол асуудал. Шимтгэлийн хувь болон тэтгэврийн насыг хэдээр тогтоох нь чухал асуудлууд боловч тогтолцооны шинэчлэлтэй харьцуулахад даанч жижиг асуудал. Тэрэндээ тулвал морин тэргэнд Орос 69-ын хуучин дугуй л хангалттай, заавал Мичилен болгох шаардлага бий юу гэдэг асуудал тавигдана. Харин бидэнд, ирээдүй хойч үеийнхэнд минь морин тэрэг биш авто машин хэрэгтэй гэдгийг харахгүй, мэдэхгүй байгаа нь даанч харамсалтай.

 

Нийгмийн асуудлыг шийдэх улс төрчдийн чин хүслийн тухай

 

Асуудлаа үнэхээр мэдэхгүй будилаад байна уу, эсвэл мэдээд будилаад байна уу гэдэг нь сонирхолтой. Аль ч тохиолдолд буруу шийдвэр буруу үр дагаварт хүргэж, буруугаар дуусна. Хамгийн чухал нь манай улс төрчдөд нийгмийн асуудлыг шийдвэрлэж, улс орноо тэмүүлэлт хөгжилд түүчээлэн манлайлах чин хүсэл байна уу үгүй юу? Морин тэрэгний эзэнд машинтай болох боломжийн талаар дурдахгүйгээр дугуйг нь солих санал тавьбал тэгье л гэнэ. Үүнтэй адилаар ирээдүйд тэтгэврийн тогтолцоог ямар болгох талаар ярилгүй зөвхөн нүдэнд харагдаж чихэнд сонсогддог шимтгэлийн хувь, тэтгэврийн нас гэх мэт параметрүүдийн өөрчлөлтийг ярьж, бас болоогүй үүнийгээ та бүхний сайн сайхны төлөө хийж байна гэж ойлгуулахыг хичээж байгаа нь хатуугаар хэлбэл залилан хийж байгаатай агаар нэг. Үүнийг л ямар ч үнээр хамаагүй,түр зуурхандаа олон нийтэд таалагдаж байвал болоо гэдэг логик, нөгөө нийтээрээ "жигшээд" байгаа популизм хийж байна гэж үзэхээс өөр аргагүй. 

 

Улс төрийн намууд нь нам шиг нам болж, өөрөөр хэлбэл чадвартай, нийгмээ манлайлдаг улс төрийн институци болон төлөвшиж, улс төрчид нь энэ улс орон, ирээдүй хойчийнхоо сайн сайхны төлөө ажилладаг чин хүсэлтэй болох цагт л Монгол улсад хөгжил дэвшил ирнэ.

 

Ер нь улс орны хөгжил дэвшил гэдэгт юуг ойлговол зохилтой бэ гэдэг дараагийн асуулт гарч ирнэ. Өндөр барилга, өргөн замыг уу, эсвэл нэг хүнд ноогдох ДНБ-ний өсөлтийг үү? Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэж улайран зүтгэж, эдийн засгийн өсөлтийн төлөө юугаа ч өгөхөд бэлэн байх нь зөв үү, зохистой юу? Монгол хүний идэх хоол хүнс, амьдрах гэр орон, эрүүл мэнд, орлого, боловсрол, нийгмийн тэгш байдал, хүрээлэн буй орчин, шударга ёс, тусгаар тогтнол гэх зэргээр хүний, нийгмийн олон асуудлууд аяндаа шийдэгдээд явна гэж найдсаар суух уу? Нийгмийн хөгжил хэмээх энэхүү цогц ухагдахууныг цэгцтэй авч үзэхийн тулд бидэнд системтэй үзэл баримтлал хэрэгтэй. Монгол улсын хөгжлийн үндсэн зорилго нь унаган цэвэр байгаль орчин, эрх зүйт төр, ёс зүйт нийгэмд аз жаргалтай амьдрах монгол хүнийг бий болгоход чиглэх учиртай. Улс төрийн намууд нь үүний л төлөө бүрэлдэж, үүсэн байгуулагдаж, оршин тогтновол зохилтой. Харамсалтай нь өнөөгийн бодит байвал гэвэл хэдэн хар хэрээ бие биенийхээ харыг гайхсаар л суух дүр зураг давтагдсаар ...

 

Доноровын Гантулга

            

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • эрдэнэ (73.4.40.43)
    Голыг нь олоод товч тодорхой ойлгомжтой бичжээ
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • ajilchin (202.70.46.206)
    Hudlaa shaagaal baihiin mongoliin bayalag buteegchidiin esreg archaagui uurteige adilhan shulsnii uildveruudiig turhirch bugdiig ni dampuuruulsan komynist arga barilaar monglochuudiig bie bieneer ni ugui hiih taktik heregjuulsen hun ni batuul baij l baihad haa hamaagui yum dongosood baihiin archaagui yumnuud batuul mongoliig ali neg ulsiin daalgavarar horloj bgaa ni ilt bgaan bishuu nuhuduu
    2015 оны 06 сарын 17 | Хариулах
    • Эрдэнэ
      Юун Батvvл вэ? Шал анги юм бичээд бхад...уншсанаа ойлгохгуй бол коммент бичих хэрэггvй.
      2015 оны 06 сарын 17
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    3 цаг 52 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    3 цаг 57 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    3 цаг 59 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    4 цаг 3 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    4 цаг 12 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    7 цаг 20 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Өчигдөр 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Өчигдөр 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Өчигдөр 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Өчигдөр 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Өчигдөр 14 цаг 48 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    Өчигдөр 12 цаг 44 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    Өчигдөр 12 цаг 37 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК