Дөрвөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Г.Маралмаа, Т.Цогт нарыг шүүх хурал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болж байна. Шүүгдэгч Г.Маралмаагийн бие өвдсөн тул шүүх хурал хэдэн цаг орчмын өмнө завсарлаад байгаа юм.
Хурал завсарлахаас өмнө талийгч охины эцэг Т.Цогт эхнэр Г.Маралмаагаа бөө байсан тухай анх удаа шүүх танхимд хэллээ. Тэрээр “Маралмаа бөө байсан. Бөөгийнхөө зан үйлийг хийж байхдаа миний охиныг ээжээсээ бузартсан гээд сураар ороолгодог байсан. Нүүр, нүд рүү сүү, архи цацдаг байсан. Маралмааг миний охиныг алчихна гэж арай бодоогүй" хэмээн хэлсэн байна.Түүнчлэн "Охин маань Маралмаа эгч зоддог учраас ажилдаа битгий яваач хэмээн хэлдэг байсан" гэжээ.
Мөн тэрээр цэцэрлэг хүрэлцээтэй байсан бол охин маань амьд байх байсан хэмээн мэдүүлжээ. Т.Цогт "Маралмаа намайг ажилдаа явсан хойгуур миний охиныг зодож, дарамталдаг байсан юм билээ" хэмээн мэдүүлэгтээ хэлжээ.
Шүүгдэгч Г.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-т зааснаар буруутган шүүж буй. Түүнд 20 жилийн хорих ял төлөвлөөд байгаа юм. Харин Т.Цогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар буруутгаж 5 жилийн хорих ял төлөвлөөд байна.
Д.Ундрах
Сэтгэгдэл (2)