Өнөөдөр дэлхий даяар цөлжилтөөс урьдчилан сэргийлэх өдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд дэлхийн улсууд цөлжилтийн эсрэг төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, цөлжилтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг билээ.
НҮБ-аас 1997 онд жил бүрийн зургаадугаар сарын 17-ныг Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр болгон зарласан.
Манай улсын хувьд 2003 оноос цөлжилтийн асуудалд онцгой анхаарлаа хандуулж, 2010 онд Засгийн газраас Цөлжилтийн эсрэг үндэсний хөтөлбөрийг баталж байсан юм.
НҮБ-ын цөлжилтийг үнэлэх ангиллаар тооцвол манай улсын нийт бэлчээрийн 90 орчим хувь нь цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртөх магадлалтай нутагт хамрагддаг байна.