Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хар гэр” хийгээд “Хөх тэнгэр”

2015-6-18
0
ЖИРГЭХ

Хөх Тэнгэр хамтлаг 1991 он. Дуучин Б.Сарантуяа, Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж, Бөмбөрчин агсан Бадрал, Хөгжмийн зохиолч С.Энхбаяр

 

Pink Floyd 1979 онд гаргасан The Wall альбомоо хоёр Германыг 28 жил заагласан ханын ором дээр шинээр дэглэх учиртай байж. 1990 оны долоодугаар сарын 21-нд Потдсдамын талбайд болсон тоглолтод Scorpions, The Band зэрэг хамтлаг; Шинейд О’Коннор, Брайн Адамс нарын дуучид, Зүүн Германы симфони найрал бүрэлдэхүүнээрээ оролцжээ. Потдсдамд цугласан хоёр зуун тавин мянга орчим хүн капитализм социализмыг мохоосон ялалтын концерт гэдэг ойлголттой байсан биз. Уг тоглолтын гол зохион байгуулагч, Pink Floyd-ийн бас гитарч Рожер Уотэрс “Капитализм социализмыг яллаа гэсэн бол би Берлин явж баяр тэмдэглэхгүй. Харин бие хүний ялалтыг тэмдэглэнэ гэвэл тийшээ очно” гэсэн байдаг. Энэ тоглолтыг биеэр үзсэн монгол залууст Pink Floyd шиг хамтлаг байгуулж, The Wall шиг концерт тавих хүсэл төрж. Монгол орон тэр цагт тусгаар тогтнолынхоо гараан дээр ирчихсэн, монгол хүн үнэ цэн ордог дээрээ байлаа.

 

Берлинд төрсөн санаа, Улаанбаатарт биелсэн ажил


Тэр жил гадагшаа явах боломжтой олон монгол Берлинийг зорьжээ. Ядаж капиталист ертөнцийг үзэх, чадвал наймаа гүйлгэх санаатай. Харин Болгараас Зүүн Германд очсон “Армен Ганбаа” (UB Jazz-ийн эзэн Н.Ганбат) Берлинд монголчууд цуглаж байгаа сургаар Магдебургаас Берлиний Александрын талбайд очоод “Буян Жагаа” (Буян ХХК-ий захирал Б.Жаргалсайхан)-тай таарч. Хамтдаа Pink Floyd-ийн өнөөх лут тоглолтыг үзсэн юм биз. Жагаа овоо бэлэн мөнгөтэй яваагаа мань Ганбаад хэлсэн байна. Ингээд зөвлөлдсөний эцэст тухайн цагтаа Монголд байхгүй цахилгаан хөгжим авъя гэдэг дээр тохирчээ. Жагаа хэзээ ч мөнгөө хоосон үрэх хүн биш тул “Армен Ганбаа”-г мэргэжлийн хамтлаг байгуулж чадна гэвэл Dynakord-ийн иж бүрэн техник авч өгнө гэсэн аж. “Армен Ганбаа” тэр дороо Улаанбаатар руу утас цохиж “Сахал Пүүжээ” (хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж)-тэй ярьсан гэнэ. Сахал Пүүжээ сайхан мэдээг цааш тарааж Монголын аль сортоотой гэсэн хөгжмийн боловсролтой залууст Dynakord-ийн хөгжим ирж байгааг дуулгасан нь тодорхой.

 

Dynakord-ийн үйлдвэрээр буудал, хоолныхоо зардлыг даалгасан “Армен Ганбаа”, “Буян Жагаа” нар тэндээ долоо хоног хамаг юмыг нь үзэж зөвлөлдөөд ачааны хоёр том тэрэг дүүрэн хөгжим хэрэгсэл Москва руу ачуулжээ. Германд тоглох гэрээ байгуулчихсан байсан “Армен Ганбаа”-аас гадна Улаанбаатарт олон хүн тогтсон ажлаасаа гарч Dynakord-оор амьдрахаар эгнэгт шийдсэн байна. “Нарлаг Монгол” галт тэргийн ачааны хэсэгт тав хонох шахсан “Армен Ганбаа”-г Улаанбаатарын вокзал дээр нөхөд нь алгаа үрэн тосож авчээ. Дуучин Н.Ганхуяг Б.Сарантуяагийн хамт, Хоовон (хөгжмийн зохиолч С.Энхбаяр), “Сахал Пүүжээ” нарын олон сайхан залуу Dynakord-оор тоглохын тулд “ажил, амьдралаа алдсан” гэнэ. Гэхдээ тухайн үед Монголын шилдэг уран бүтээлчид байсаар атал ажлын байр нь үгүй болсон гэвэл илүү зохилтой юм. Үүн дээр Хоовонг “Гоё гитараар тоглох уу” гэхээр нь “Баян Монгол” чуулгаа хаяад ирсэн Өөжгий (гитарчин Д.Өлзий-Орших), “Манай хамтлагт ор, маргааш Санзай явна” гэхээр нь гайхсан ч эргэлзээгүй МҮТВ-ийн оператор Дашка (Б.Дашдондог), Сансар нарын олон залуу нэгджээ.

 

Хуучиршгүй алдар, хувиршгүй сэтгэл


“Хөх тэнгэр” нэрийг дуучин Н.Ганхуяг санал болгожээ. Энэ нэр “Буян Жагаа”-д таалагдсан учир өдийг хүртэл олон хүний овог болжээ. Хөгжмийн эзэн “Буян Жагаа” хөгжим төдийгүй “Хөх тэнгэр” хамтлагийн үзэл санааных нь эцэг байсан юмдаг уу. Чухам “Буян Жагаа”-ийн санаачлагаар Санзайн амралтад хамтлагаараа жинхэнэ уран бүтээл үйлдвэрлэх үүрэгтэй “амарсан” байна. “Буян Жагаа” хайр, навч цэцэг ярьсан гоншигнуур бүтээл хийхгүй гэсний учир М.Цэдэндорж, Р.Чойном нарын шүлгээс сонгон дуугаа бүтээжээ. “Хоовон”, “Сахал Пүүжээ” нарын “Хэлмэгдэл”, “Талын Монгол” хэмээх тус бүрдээ арав гаран дуутай бүтээлээс гадна тэсэлгүй хайраа ч бас “гоншигнуулаад” авч. Дээр нь мэдээж “Үзэсгэлэн төгөлдөр эх орон”-оо яаж мартах вэ. “Хоовон”, “Сахал Пүүжээ” хоёрыг тусад нь гэр барин суулгаснаа “Хар гэр” хэмээн өхөөрдсөн тул “Өөдтэй юм хийхгүй бол Хар гэрт хорино” гэдэг яриа тухайн үед “Хөх тэнгэр”-ийнхэн дунд наргиа маягтай байсан ч үнэндээ “Хар гэр”-ээс л хамаг уран бүтээл нь төржээ. Өөжгий “Гитарчин” гэгдэх алдраа, “XX зууны поп хатагтай” Б.Сарантуяа түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн замналаа “Хөх тэнгэр”-ээс эхтэй гэж боддогоо бардам хэлж байна. Бусад нь ч өнөө хэр “Хөх тэнгэр”-тээ залбирсаар яваа, “Хоовон” CD-гээ Blue sky гэж нэрлэхдээ ч “Хөх тэнгэр”-ээ л санасан.

 

Анх удаа төв цэнгэлдэхэд хийсэн тоглолтын бэлтгэл ажил яггүй байжээ. Социализм нуран унаж, үндэсний үзэл санаа сэргэж байгааг тунхагласан тоглолтын тайзыг Монголын ажилгүйчүүдийн холбооны залуус 200-ын төмөр торхоор зассан гэнэ. Тайзны ард "Хүн бүр бага балчираасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач социалист өмчийн эс ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаалагч хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой" гэдэг лоозонг том даавуун дээр бичин өлгөжээ. Тоглолтын оргил хэсэгт мөнөөх лоозон унаж цаанаас нь Чингисийн хөрөг гарч ирэхээр тооцсон байна. Pink Floyd-ийн The Wall-оос дутахгүй тоглолт тавихыг хүссэн “Буян Жагаа”-гийн машинаар Б.Сарантуяа, Б.Дашдондог хоёр тайзнаа гарч ирэх зэргийг ч тэрбээр Берлинд харжээ. Анхны тоглолт өөрсдийнх нь санасан хэмжээнд хүрээгүй ч үзэгчдийн хувьд цоо шинэ хөг аялгуу, цоо шинэ шийдэл, цоо шинэ дүр төрх. Ерөөс “Хөх тэнгэр”-т Монголын рок, попын бүх од чуулсныг бүгд хүлээн зөвшөөрсөн юм. Анхны тоглолтын тасалбар ямар үнэтэй байсан, хэдэн хүн үзсэнийг санаж байгаа хүн одоо алга. Харин “Ховоон”-гийн хэлсэнчлэн хамтлаг бол “Хамтаараа лаг байх” гэдэг утгатайг нотлох, зүгээр л “Бут авах” хүсэл тэднийг хөглөж байсныг дуу нэгтэй хэлж байна. Тэд дахиад “Бут авах” гэнэ. “Хар гэр”-ээс төрсөн Монголын рок, попын одод “Хөх тэнгэр”-т л чуулдаг. 

 

Д.Батбаяр /baabar.mn/

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    2 цаг 24 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    2 цаг 29 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    2 цаг 31 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    2 цаг 35 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    2 цаг 44 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    5 цаг 52 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Өчигдөр 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Өчигдөр 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Өчигдөр 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Өчигдөр 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Өчигдөр 14 цаг 48 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    Өчигдөр 12 цаг 44 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    Өчигдөр 12 цаг 37 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК