Монголын Анагаах Ухааны академи үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн ёслолын арга хэмжээ маргааш 09.00 цагт Тусгаар тогтнолын ордонд болох юм байна.
Ойн арга хэмжээний нээлтэнд МАУА-ийн ерөнхийлөгч, академич Ц.Лхагвасүрэн, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл, БСШУ-ны Дэд сайд Л.Тулга, ЭМСЯ-ны ТНБД Г.Ганчимэг, ДЭМБ-ийн суурин төлөөлөгч Со Нюнт У нар оролцох аж.
Түүнчлэн 10 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлаар нийгмийн эрүүл мэнд, биоангаах, эмнэлзүй, эмзүй, уламжлалт анагаах гэсэн чиглэлүүдээр олон сонирхолтой судалгааны үр дүнгүүдийг танилцуулсан илтгэлүүдийг хэлэлцэх юм байна.