Өнгөрсөн даваа гаригт Малайзын Селангор мужийн Дамансара хотод монгол эмэгтэй үл таних мотоцикльтой этгээдүүдэд дөрвөнтөө буудуулсан харамсалтай хэрэг гарсан. Өнөөдрийн байдлаар бүсгүйн биеийн байдал сайжирч байгаа талаар тус улсын Петалинг дүүргийн цагдаагийн газрын комиссарын туслах, мөрдөн байцаагч Азму Аву Кассим мэдээллэсэн байна.
Түүний мэдээлснээр, хүндээр шархадсан эмэгтэй Монгол Улсын иргэн Номин-Эрдэнэ болохыг олж тогтоожээ. Тэрээр анх Малайзад найз нөхөд, хамаатнуудтай уулзах, сурч боловсрох зорилготой хүмүүст олгодог сошиал визээр нэвтэрсэн байна.