2015.6.19, Баасан гараг / Билгийн тооллын: 3
Зуны дунд хар морь сар
Найралт эх одтой, улаан бар өдөр
Аргын тооллын: 2015.6.19, Баасан гараг
Наран ургах шингэх: 05.05-20.55
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангаргаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бумбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.